АНУ-ын макро статистикийн мэдээлэл гарна

Хуучирсан мэдээ: 2015.06.13-нд нийтлэгдсэн

АНУ-ын макро статистикийн мэдээлэл гарна

 

Зургадугаар сарын 17-нд  Холбооны Нөөцийн газрын хуралдаан эхлэхийн өмнө АНУ-ын макро статистикийн сүүлийн мэдээ гарна гэсэн байна. Тавдугаар сарын бөөний худалдааны мэдээ нь америкчууд эдийн засгаа сэргээхэд хэрхэн оролцож байгааг үзүүлэх юм. Шинжээчид энэхүү үзүүлэлтийг дөрөвдүгээр сарын 0 үзүүлэлтээс 1,3 хувиар нэмэгдэнэ гэж байгаа юм.

Хамгийн чухал мэдээ нь авто болон түүний эд ангийн нийт худалдааны 20 хувийн үзүүлэлт болох ёстой. Машина шинэчлэх, засварлах тал дээр америкчуудыг сайн ажилласан байх гэсэн дүгнэлтийг шинжээчид хийв. Хэрэв тэдний дүгнэлт эерэгээр батлагдвал Холбооны нөөцийн систем нь бодлогын хүүгээ хурдан нэмэхэд хүргэж болох юм. Харин ОУВС бодлогын хүүг нэмэхээ азнахыг уриалж байгаа. Энэ оны нэгдүгээр улиралд АНУ-ын ДНБ-ний өсөлт хасахтай гарсан бөгөөд эдийн засаг нь мөнгөний зөөлөн бодлогыг шаардаж байгаа юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж