Олон улсын банкуудын мэдээлэл солилцох төлбөр хийх олон улсын SWIFT системийн Захирлуудын зөвлөлд анхны орос хүн гарч ирэх магадлалтай боллоо. Баасан гаригт Бельгид энэхүү зөвлөлийн хурал болсон бөгөөд уг системийн удирдлага солигдох юм. Оросоос Үндэсний төлбөрийн шилжүүлэгийн дарга Эдди Астанины нэрийг Захирлуудын зөвлөлд дэвшүүлээд байна.
Европ, Ойрхи Дорнод, Африк нь SWIFT-ин хувьд чухал бүсүүд бөгөөд түүгээр наймааны гуравны хоёр нь явагдаж байна. Хоёрдугаарт нь 20 хувьтай Америк орсон бол Ази, Австралиийн бүс гуравт оржээ.
Орос Европын бүсийн тусгай орон гэсэн 1,5 хувийг хоёр жилийн өмнө хангасан байв. Мөнгөний шилжүүлэгийг биш хэрэглэгчдийн тоог нь аваад үзвэл Орос нь АНУ-ын дараа хоёрт ордог. Тэр нь Захирлуудын зөвлөлд нэг суудлыг Орост гарган өгч байгаа юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР