Капитрон банкны Юнионпэй картаар Хятадын ресторануудад хөнгөлөлттэй үйлчлүүлээрэй

Хуучирсан мэдээ: 2019.06.12-нд нийтлэгдсэн

Капитрон банкны Юнионпэй картаар Хятадын ресторануудад хөнгөлөлттэй үйлчлүүлээрэй

ЮнионПэй интернэйшнл байгууллагаас ЮнионПэй карт эзэмшигчиддээ зориулан олон төрлийн хөнгөлөлт урамшууллыг үзүүлдэг билээ. Хэрэв та гадаад улсруу бизнес аялал хийх, гэр бүлээрээ аялж амрахаар төлөвлөж байгаа бол Капитрон банкны ЮнионПэй картыг сонгон авч тус картын онцгой боломжуудыг хүртээрэй.

Харилцагч та Капитрон банкны ЮнионПэй картаа ашиглан БНХАУ-ын Бээжин, Шанхай, Гуанжоу, Шинжин, Чэнду зэрэг томоохон хотуудад байрлах 30 гаруй рестораны 130 гаруй салбар цэгээр үйлчлүүлэн, 20% хүртэлх хөнгөлөлтийг эдлэх боломжтой ба нэг удаагийн үйлчилгээний үнийн дүн 500 юань болон түүнээс дээш гарсан тохиолдолд 100 юанийн хөнгөлөлт эдлээрэй.

Энэхүү урамшуулал 2019.11.20-ны өдрийг дуустал үргэлжилнэ. /Хөнгөлөлт урамшуулал үйлчлэх рестораны мэдээллийг ЭНД-с үзнэ үү.

Капитрон банк нь 2016 оны 6 дугаар сард ЮнионПэй интернэйшнл байгууллагын гишүүн болж, дэлхийн хаана ч ашиглагдах, №1 өндөр хамгаалалтын технологи бүхий EMV чиптэй, TravelMate.ASIA хөнгөлөлтийн сүлжээнд холбогдсон, доллар, төгрөг, юань гуравласан валютын данстай ЮнионПэй картаа харилцагчиддаа хүргэж эхэлсэн.

Гадаад улс руу зорчих гэж буй иргэд, бизнес эрхлэгчид, жуулчид болон оюутан залуус та бүхнийг Капитрон банкны өөрт ойрхон салбарт хандан ЮнионПэй картаа захиалан авч, дээрх урамшууллаас хүртэхийг зөвлөж байна.

Капитрон банк-Ухаалаг ирээдүйн зүгт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж