УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар 1992 оноос хойш гадаад улсад Монгол Улсын төлөөлөл дипломатчдын холбогдсон гэмт хэргийн талаарх мэдээллийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өгч байна. Гэхдээ байнгын хорооны хуралдаан хаалттай үргэлжилж байгаа юм.
УИХ-ын гишүүн Л.Болд “Энэ асуудлыг нээлттэй хэлэлцүүлэх ёстой” гэсэн саналыг гаргасан юм. Гэвч байнгын хорооны дарга Т.Аюурсайхан “Дипломатуудтай холбоотой асуудал нь Тагнуулын ерөнхий газар болон бусад төрийн нууцтай холбоотой асуудал яригдаж байгаа учраас хаалттай хуралдана гэдгийг хэлсэн юм.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ