Налайхын уурхайд амиа алдсан хүмүүсийн ар гэр нөхөн төлбөр нэхэмжиллээ

Хуучирсан мэдээ: 2019.06.12-нд нийтлэгдсэн

Налайхын уурхайд амиа алдсан хүмүүсийн ар гэр нөхөн төлбөр нэхэмжиллээ

Налайхын уурхайд амиа алдсан хүмүүсийн ар гэр нөхөн төлбөр нэхэмжиллээ

Нийслэлийн Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг уурхайд өнгөрсөн дөрөвдүгээр сарын  20-ны өдөр  осол гарч, гурван хүн нас барж, нэг хүн  гэмтсэн. Уг осол болсон уурхай нь БНХАУ-ын иргэний нэр дээр үйл ажиллагаа явуулдаг "Эрдэнийн хөгжил" гэх нэртэй  уурхай бөгөөд үйл ажиллагааг нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас  өнгөрөгч арванхоёрдугаар сард зогсоосон байжээ. Гэвч осол гарахаас 14 хоногийн өмнөөс уурхайг нууцаар  ажиллуулснаас үүдэн гурван иргэн амиа алдсан юм.  

Тэгвэл талийгаачдын ар гэр өмгөөлөгчийн хамт өнөөдөр /2019.06.12/ мэдээлэл хийлээ. Тэдний зүгээс Налайх дүүргийн цагдаагийн газар шуурхай ажиллаж гэмт этгээдүүдийн бичиг баримтыг хураан авах, саатуулах  зэрэг ажиллагаа хийгээгүйгээс уурхайн даргыг  Монгол Улсын хилээр гарч явах, гэмт хэргээс зайлсхийж ял завших боломж олгосон гэж үзэж байгаагаа энэ үеэр мэдэгдлээ.

Өмгөөлөгч Ц.Монгол “Хэргийн харьяаллыг тогтоолгох нэрийдлээр материалыг өөр газар руу шилжүүлснээр хэргийн материал хаана байгааг ар гэрийнхэн нь олохгүй байсан  учраас  надад хандсан.  Би хэргийн материалыг сураглахад Улсын ерөнхий прокурор  дээр хэд хоносон байсан. Уг нь прокуророос гаргасан журмаар бол харьяаллыг 24 цагийн  дотор тогтоох ёстой.  Гэтэл арав гаруй хоног болсон нь ямар учир шалтгаантай болохыг бид мэдэхгүй байна. Ингээд тавдугаар сарын 10-ны өдөр л харьяаллыг тогтоож мөрдөн байцаах албанд шилжүүлсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл Эрүүгийн хэрэг үүсгээгүй байна. Иймд энэ асуудалд шинээр томилогдсон Ерөнхий прокурор болон цагдаагийн удирдлага анхаарлаа хандуулж хариуцлагагүй албан тушаалтнуудад хариуцлага тооцож хэргийг нэн даруй  шийдвэрлэн хохирлыг барагдуулах ажиллагааг хяналтдаа авахыг  хүсч байна” гэдгээ  мэдэгдлээ.

Талийгаачдын ар гэрийнхний зүгээс нөхөн  төлбөр авах шаардлагатай байгааг энэ үеэр  дурдаж  байсан юм.

 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж