“Никитон” хамтлагийн найман гишүүн нэг гэрт амьдарна

Хуучирсан мэдээ: 2019.06.12-нд нийтлэгдсэн

“Никитон” хамтлагийн найман гишүүн нэг гэрт амьдарна

“Никитон” хамтлагийн найман гишүүн нэг гэрт амьдарна

Монголын рок поп ертөнцийн “Феррари" гэгддэг дуучин Б.Батчулуун ахлагчтай "Никитон" хамтлаг байгуулагдсаны 25 жилийн ой энэ жил тохиож буй. Хамтлагийнхан 25 жилийн ойн тоглолтоо зургадугаар сарын 29-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд толилуулахаар тов зарлаад байгаа билээ.

Тэгвэл “Никитон” хамтлагийн 25 жилийн ойн бас нэгэн сюрпризыг задалъя. Тун удахгүй тэдний бодит амьдралыг дэргэдээс нь үзэх боломжтой телевизийн реалити шоу үзэгчдэд хүрч эхлэх нь ээ. Хамтлагийн найман уран бүтээлч нэг гэрт хэрхэн хамтран амьдарч, ямар дурсамж бүтээхийг хамтдаа сонирхох л үлдлээ.

“Никитон 25” тоглолт бүтэн 12 цаг үргэлжлэх бөгөөд тасалбар нь 10 мянган төгрөгийн үнэтэй ажээ. Тус хамтлагийн сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхнаас дуулгавал зургадугаар сарын 1-нд ХБНГУ-ын Берлин хотод, зургадугаар сарын 9-нд Дюселдорф хотод аялан тоглолт хийсэн."Никитон" хамтлагийн ахлагч Б.Батчулууны хувьд гурав дахь үеийн уран бүтээлч бөгөөд түүний өвөг эцэг нь Ардын жүжигчин, алдарт хуурч Г.Жамъян, аав нь Ж.Батсайхан "Соёл Эрдэнэ" хамтлагийн анхдагчдын нэг юм. Б.Батчулуун нь "Никитон"-ы нэрийн хуудас болсон хит дуунуудын нэг "Янаг цэцэг"-ийн аяыг гэхэд л долдугаар ангидаа зохиож байсан төрөлхийн авьяастай, хөдөлмөрч нэгэн тул түүнийг фенүүд нь "Монгол Феррари" хэмээн хүндлэн өргөмжилдөг билээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж