Абэгийн айлчлал Иранд энхтайван "тогтооно" | News.MN

Абэгийн айлчлал Иранд энхтайван "тогтооно"

Абэгийн айлчлал Иранд энхтайван "тогтооно"

Абэгийн айлчлал Иранд энхтайван "тогтооно"

Японы Ерөнхий сайд Абэ Шинзо бүс нутгийн хурцадмал байдлыг намжаах зорилгоор Иранд айлчлахаар төлөвлөсөн талаараа өнгөрсөн лхагва гариг (2019.06.11)-т Токиогоос Иран руу нисэхийн өмнө мэдэгджээ. Тэрбээр Ойрхи Дорнодын нөхцөл байдалд санаа зовж буйгаа илэрхийлсэн байна. Абэ "Энх тайван байдлыг тогтооход гол үүрэг гүйцэтгэхийг хүсч байна" хэмээн нэмж хэлжээ. Мөн тэрбээр Ираны Ерөнхийлөгч Хасан Роуханитай уулзахаар төлөвлөснөө тэмдэглэсэн байна. Түүний хэлснээр, Япон, Иран хоёр улс найрсаг харилцаатай аж.

Абэ Шинзо "Ираны Ерөнхийлөгч Хассан Роуханитай уулзаж, бүс нутгийн хурцадмал байдлыг намжаах зорилгоор санал бодлоо солилцохыг хүсч байна” хэмээн хэлжээ. Энэхүү айлчлал нь Японы Засгийн газрын тэргүүн 1978 оноос хойш анх удаа Иранд хийж буй айлчлал болж буй аж.  Абэ эх орноосоо мордохын өмнөхөн Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нартай утсаар зөвлөлдсөн байна.

Трамп өнгөрсөн тавдугаар сарын 8-ны өдөр Вашингтон “Ираны цөмийн хөтөлбөрийн тухай үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөө”-нөөс гарч буйг зарласан билээ. 2015 онд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын таван гишүүн, Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээгээр хүлээн зөвшөөрөгдсөн цөмийн зэвсэгтэй таван орон болох АНУ, БНХАУ, ОХУ, Франц, Их Британи болон Европын холбооны нөлөө бүхий гүрэн ХБНГУ хамтран Ираны эсрэг тавьсан эдийн засгийн хатуу хориг арга хэмжээгээ үе шаттайгаар сулруулах зорилгоор дээрх гэрээг байгуулжээ. АНУ өнгөрсөн арваннэгдүгээр сард газрын тос худалдан авах тухай Ираны эсрэг хоригоо дахин сэргээсэн билээ.

Исламын Бүгд Найрамдах Иран улсын удирдагч энэ жилийн тавдугаар сарын дундуур  парламентын төлөөлөгчидтэй болон тус улсын ахлах албан тушаалтнуудтай уулзахдаа Иран АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзаж, Вашингтонд эсэргүүцлээ илэрхийлж буй талаар мэдэгджээ. Гэвч дараагийн өдөр нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ, Ирантай хэлэлцээр хийнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн аж.

Эх сурвалж: NHK, TASS

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж