Perfect Line брэндийн унтлагын өрөөний ком тавилгууд шинээр ирлээ

Хуучирсан мэдээ: 2019.06.12-нд нийтлэгдсэн

Шинэ сонголт

Perfect Line брэндийн унтлагын өрөөний ком тавилгууд шинээр ирлээ

Шинэ Сонголт Брэнд Их Дэлгүүр нь үйлчлүүлэгч та бүхэндээ Perfect Line  брэндийн унтлагын ком тавилгуудыг танилцуулж байна.

James Загвар

James Загвар нь 2019 оны трэнд болж байгаа шинэ өнгө бүхий дахин давтагдашгүй, таны унтлагын өрөөнд цоо шинэ өнгө төрхийг бий болгоно.
Орны толгой нь сайжруулсан арьсан оруулгатай, хөл хэсгээрээ товойж дугуйрч гарч ирсэн нь харагдах байдлыг илүү үзэмжтэй болгосон. Хөл нь зэвэрдэггүй ган төмөр никел, цэвэрлэх боломжтой доогуураа агаар сэлгэлт сайтай. Хурц ирмэггүй аюулгүй байдлыг бүрэн хангасан.

ALICE Загвар

ALICE загварын орны толгой хэсэг уян хатан хөдөлгөөнтэй гэрэлтэй тул та бүхэн өөрийн хүссэн зүгт гэрлийн тусгалыг өөрчлөх боломжтой. Оройн цагаар ном уншихад нэн тохиромжтой. Ирмэг булан нь дугуйрсан хэлбэртэй. Загварын хувьд орчин үеийн трэнд загвар юм.

Eleanor Загвар

Eleanor загвар нь цагаан шаргал өнгөтэй HIGH GLOSS өнгөлгөөтэй учир зай талбай бага өрөөнд гэрэл гэгээ нэмж цэлгэр харагдуулах онцлогтой. Гоо сайхны ширээг ажлын ширээ болгон ашиглах боломжтой. Орны толгой нь далд хэлбэрийн гэрэлтэй. Бариул хэсэг нь өвөрмөц шинэлэг загвартай тул харагдах байдлаараа өрөөг бүхэлд нь чимж өгнө. Үнийн хувьд боломжийн үнийг санал болгож болно.

Pandora Загвар

Pandora загвар нь их бие нь модон хуулгатай, HIGH GLOSS өнгөлгөөтэй /Дээд зэргийн гялалзсан өнгөлгөөтэй, энэхүү өнгөлгөө нь энгийн гялгар өнгөлгөөнөөс хоёроос гурав дахин илүү гялалздаг тул орчны гэрэлтүүлгийг илүү сайн харгагуулдаг давуу талтай/ орны толгой хэсэг нь сайжруулсан гоёлын арьсаар бүрсэн, нарийн чамин никел оруулгатай, тоноглолын хувьд  зам нугас нь тайвшруулагчтай. Энэ загварын онцлог нь хагас дугуйрсан хэлбэртэй маш нарийн технологиор хийгддэг, аль ч насны хүмүүст тохиромжтой классик загвар юм.

Adam Загвар

Adam загвар ньHIGH GLOSS өнгөлгөөтэй. Орны толгой хэсэг нь гэрэлтүүлэгтэй, зай талбай бага эзэлнэ, хурц ирмэг хүрээ байхгүй, гоо сайхны толь нь хананд  болон комодондоо суурилуулж болно. Энэ загварын бас нэг онцлог нь нүүрэн хэсэг дээр тэгш хэм бүхий дүрс товойж гарч ирсэн, ил бариул байхгүй нь цэвэрхэн үзэмжтэй харагдаж байна.

LUKE Загвар

LUKE загварын нь хар саарал болон цайвар шаргал өнгөний төгс хослолтой бөгөөд хурц эрмэг байхгүй. Гоо сайхны толь нь дугуй хэлбэртэй тул хаана ч байрлуулсан тохиромжтой. Орны толгой хэсэгт нь гэрэл болон далд шүүгээ байрлуулж өгснөөрөө бусад загваруудаасаа онцлогтой.

ШИНЭЛЭГ БҮХНИЙГ ШИНЭ СОНГОЛТООС

Хаяг: Хан-Уул дүүрэг 3-р хороо, Нарны гүүрний баруун урд (Цагаан хаалга) Шинэ Сонголт Брэнд Их Дэлгүүр

Утас: 8885 4545

Өдөр бүр: 10:00-20:00

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж