Азийн урлагийн их наадмын гранпри 4000 еврогийн шагналтай

Хуучирсан мэдээ: 2019.06.12-нд нийтлэгдсэн

Азийн урлагийн их наадмын гранпри 4000 еврогийн шагналтай

Азийн урлагийн их наадмын гранпри 4000 еврогийн шагналтай

Манай улсад анх удаа зохиогдох “Азийн ардын урлагийн их наадам” өнөөдөр /2019.06.12/эхэллээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй тус наадам энэ сарын 16-н хүртэл Улаанбаатар хотноо үргэлжилнэ. Наадамд Монгол, Малайз, БНХАУ, Япон, БНСУ, Франц, Турк, Энэтхэг, ОХУ, Буриад, Тува, Узбесктан гэсэн 12 орны 200 гаруй оролцогч мөн нийслэл, 21 аймгаас үндэсний 1500 гаруй ардын авьяастан оролцож ур ухаан, авьяас чадвараа сорин өрсөлдөх юм.

Их наадмыг ардын урлагийн наадмуудын дэлхийн ассоциациас томилогдсон мэргэжлийн шүүгчид шүүн тунгаах бөгөөд гран при шагналтан 4000, дэд байр 2000, гутгаар байр 1000 eврогийн шагнал хүртэх аж. Наадмын шалгаруулалт энэ сарын 12-14-ны хооронд ардын дуу, ардын бүжиг, ардын хөгжим, язгуур урлагийн чуулга, зан үйлийн чуулга гэсэн таван төрлөөр Нийслэлийн соёлын төв өргөө, Улсын Филармони, Хүүхэлдэйн театр, Хүүхдийн ордон, Улаанбаатар чуулгад явагдах бол гадаад оролцогчдын шалгаруулалт маргааш Нийслэлийн Соёлын төв өргөөнд болох юм байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж