С.Үнэн: Усыг бүрэн хязгаарлахгүй

Хуучирсан мэдээ: 2015.06.12-нд нийтлэгдсэн

С.Үнэн: Усыг бүрэн хязгаарлахгүй

Төв цэвэрлэх байгууламжийн засварын ажлыг эхлүүлэхтэй холбоотойгоор орон сууцны айлуудын болон аж үйлдвэрүүдийн усыг хязгаарлана, хязгаарлахгүй гэсэн мэдээлэл олны анхаарлыг татаад байна. Энэ асуудлыг мухарлах үүднээс Ус сувгийн удирдах газрын дарга С.Үнэнгээс тодрууллаа.

-Орон сууцны айлуудын усыг өнөөдөр 22.00 цагаас маргааш/06.13/-ийн 08.00 цаг хүртэл хязгаарлахаар болсон тухай мэдээлэл гараад байна. Энэ үнэн үү?

-Өнөөдөр 22.00 цагаас засвар шинэчлэлийн ажил хийгдэнэ. Айлуудын усыг бүрэн хаахгүй. Тодорхой хэмжээгээр багасгах юм. Тэрнээс биш усыг ор тас хязгаарлаад “тарвага” болгоно гэж ойлгож болохгүй. Иргэд маань энэ асуудалд ухамсартай хандаад өнөөдөр 22.00 цагаас маргааш өглөө хүртэл усны хэрэглээгээ аль болох багасгахыг хүсч байна.

-Архи, пиво, ундаа үйлдвэрлэдэг мөн арьс ширний үйлдвэрлэдэг үйлдвэрүүдийн усыг хязгаарлана гэсэн. Хэдий хугацаанд хязгаарлах вэ?

-Ус их хэмжээгээр ашигладаг үйлдвэрүүдийн усыг өнөөдөр 22.00 цагаас ирэх 14-ны 08.00 цаг хүртэл хязгаарлана.

Д.ЖАРГАЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж