Ньюс хөтөч: Ч.Улаан сайдыг огцрохыг шаардаж жагсана

Хуучирсан мэдээ: 2019.06.12-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: Ч.Улаан сайдыг огцрохыг шаардаж жагсана

Ньюс хөтөч: Ч.Улаан сайдыг огцрохыг шаардаж жагсана

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00 цаг

  • ХААИС-д тус сургуулийн Мал аж ахуй, биотехнолгийн сургууль, ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн "Мөөгний судалгаа" олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулна.
  •  “Новотел” зочид буудалд “Аж үйлдвэрийн IV хувьсгал: Хөгжиж буй орнуудад тулгамдаж буй асуудлууд” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болно.
  • “Жанжин Д.Сүхбаатар”-ын танхимд “Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай” хуулийн төслийн сонсгол болно.
  •  “Их Эзэн Чингис хаан” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.

10.00 цаг

  • Цөмийн энергийн комиссын ажлын албаны байранд "Цөмийн аюулгүй байдлын эрх зүйн орчныг боловсронгуй болгож хүний нөөцийг бэлтгэх нь" уулзалт, хэлэлцүүлэг болно.
  • “Blue Sky” зочид буудалд “Хариуцлагатай харилцагч- Хариуцлагатай банк" аяны нээлт болно.
  • “Г” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.

11.00 цаг

  • Засгийн газрын III байранд ҮСХ-ноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2019 оны эхний 5 сарын статистик мэдээллийг танилцуулна.
  • МҮЭХ-нд “Татвар зувчуулалт-Олборлох салбарын татварын шинэчлэл” зөвлөлдөх уулзалт болно.
  • Австрали улсын Элчин сайдын яамны гадна талбайд Н.Анхбаярыг Монгол Улсаас Австралид суух Элчин сайдаар томилохыг эсэргүүцэж, хүсэлт хүргүүлнэ.
  •  “Үндэсний мэдээллийн төв”-д Налайх дүүрэгт байрлах "Эрдэнийн хөгжил" компанийн уурхайд болсон осолд өртөж, амь эрсэдсэн гурван иргэний ар гэр, өмгөөлчийн хамт мэдээлэл хийнэ.
  • Жанжин Д.Сүхбаатар” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

11.40 цаг

  • Монголын хүүхдийн ордонд “Монголын эрүүл мэндийн үүсгэл” (MHI) байгууллагын 8000 гаруй хүүхдийн дунд хэрэгжүүлсэн “Сургуулийн насны хүүхдүүдийг сүрьеэгийн халдвараас урьдчилан сэргийлэхэд Д аминдэмийн нөлөө” төслийн мэдээлэл цуглуулах ажлын хаалт болно.
  • УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар ѳнѳѳдѳр 11.40 цагаас ШУДАРГА ИРГЭДИЙН НЭГДСЭН ЭВСЭЛ намыг бүртгүүлэх асуудлаар Дээд шүүхэд хандана.

12.00 цаг

  • “Монгол ньюс” мэдээллийн төвд “Сэргэлэн интернэйшнл экспедишн” төрийн бус байгууллагаас Хүн хэл бичиг судлалын II төслийн хүрээнд Гол тээхэний бичээсийг бүрэн тайлсан талаар мэдээлнэ.
  • “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд “World Ballet Grand Prix-2019” мэргэжлийн баллетчидын тэмцээнээс алтан медаль хүртсэн М.Тэлмэн эх орондоо ирнэ.

13.00 цаг

  •  “Корпорейт Конвэншн Центр”-т дэлхийд алдартай Gucci, H&M, UNIQLO брэндийн төлөөлөгч нар Монгол Улсаас ноолуур авах, дэлхийн зах зээлд гаргах боломжийн талаар мэдээлнэ.

13.30 цаг

  •  ХХААХҮЯ-ны гадна талбайд Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөнөөс ХХААХҮ-ийн сайд Ч.Улааныг огцруулах шаардлага хүргүүлнэ.

16.00 цаг

  •  УДБЭТ-т Соёл урлагийн үндэсний зөвлөл хуралдана.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж