Хуучин машинаа зөөврийн саун болгожээ

Хуучирсан мэдээ: 2019.06.12-нд нийтлэгдсэн

Хуучин машинаа зөөврийн саун болгожээ

Хуучин машинаа зөөврийн саун болгожээ

Бүгд Найрамдах Эстон улсын Раквере хотод өнгөрсөн долоо хоногт нэгэн сонирхолтой арга хэмжээ болсон нь “Сауны фестиваль” юм. Энд шинийг сэдэгч хүмүүс санаанд оромгүй гайхалтай сонин содон зүйлсийг саун болгон хувиргаснаа дэлгэн үзүүлсний дотроос нэгэн оролцогч 1984 оны тод шар өнгийн “Ауди 100 Авант” машинаа саун болгон хувиргасныг “BBC” онцолжээ. Энэхүү үзэсгэлэнд хүмүүс майхан, ачааны машин, чиргүүл гэх мэт зүйлсийг саун болгон засварлаж янзалсан нь үнэхээр сонирхол татахуйц байсан гэнэ.

Виллем Маесалу хэмээх хүн өмнө нь оршуулгын үйлчилгээнд ашигладаг байсан машинаа найзуудтайгаа хамтран ийнхүү саун болгон засаж, янзалсан бөгөөд модоор галлан халаадаг байна. Мөн энэ машинан саун энгийн машины адил явдаг төдийгүй, USB оролт, чанга яригч, LED гэрэлтэй, таван хүний багтаажмтай гэнэ. Үүнийг хийхийн тулд тийм ч их мөнгө зарцуулаагүй, ердөө 200 орчим еврогийн зардлаар маш тав тухтай зөөврийн саун хийжээ. Машиныг модоор доторлож,  модоор галладаг жижиг зуух байрлуулан гадна талд нь яндан гаргасан байна.

Эх сурвалж:BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж