Гандантэгчинлэн өнгө оржээ | News.MN

Гандантэгчинлэн өнгө оржээ

Хуучирсан мэдээ: 2019.06.12-нд нийтлэгдсэн

Гандантэгчинлэн өнгө оржээ

Гандантэгчинлэн өнгө оржээ

Монголын үүх түүхийн үнэт өв болсон Гандантэгчинлэн хийд өдгөө Улаанбаатар хотын төв цэгт оршдог ч гэр хорооллоор хүрээлүүлэх болсон нь энэхүү түүх соёлын дурсгалт газрын үнэ цэнийг алдагдуулах болоод олон арван жилийг элээж буй. Айлуудын банзан хашаа, модон жорлон, навсархай гэр, нүүрсний утаа, үнс шороо бужигнасан орчны нөлөөгөөр улам саарал болж гундсан энэхүү дурсгалт газар саяхнаас хуучин муу тэрлэгээ сольж, өнгө нэмжээ. Хэзээ хамгийн сүүлд будаж байсан нь мэдэгдэхгүй шавар нь ховхорч унасан хана нь улбар шар өнгөтэй болж, хашаанд ид бүтээн байгуулалт өрнөөд хүн бүр толгой өндийх завгүй байгаа нь есхөн хоногийн дараа болох Азийн буддистуудын Энхтайвны Бага хуралд бэлтгэж буй нь энэ  юм.

Буддын шашинтны хамгийн том арга хэмжээний нэг болох энэ уулзалтад 30 орны 500 зочид, төлөөлөгчид оролцох ба тэд энэ сарын 21-нд Улаанбаатар хотод Гандантэгчинлэнд шинээр байгуулагдаж буй Батцагаан дуганд хуралдах учраас зочдыг хүлээн авах бэлтгэл дотор болон гадна талбайн  бүтээн байгуулалтын ажил олон сарын өмнөөс эхэлсэн байна. Одоогоор бэлтгэл ажил 90 хувьтай байна. Өчигдрийн байдлаар Батцагаан дуганы гадна талбайн тохижилтын ажлыг Хууль сахиулахын их сургуулийн оюутнууд Монголын бурхан шашинтны төвийн сурагч, оюутнуудтай хамтран гаднах талбайн тохижилт цэвэрлэгээний ажилд сайн дураараа оролцож буйг Гандантэгчинлэн төвийнхөн тодотгож байв.

Дуганын хойморт бурхан багш хоёр шавийн хамт байх ба хоёр талын танхимд 1000 орчим лам хуварга сууж ном хурах орчныг бүрдүүлэхээр тохижилтын ажлыг хийж буй. Таазны оронд монгол гэрийн тооно байх нь монголчуудын уламжлалт зан заншил, нүүдлийн соёл ахуй, өв соёлын утга агуулжээ. Нийт 21 мянган метр квадрат талбай бүхий Батцагаан дуган ирэх намар албан ёсоор үүдээ нээх ба энэ удаа гаднын зочид төлөөлөгчид хуралдана гэдгээрээ Гандантэгчинлэн хийдийнхэн онцгой анхаарал хандуулж буй нь нүдэнд ил тусна. Барилгын таазны хээ угалз нь буддын шашны гүн утга агуулгыг илэрхийлсэн ба монгол сийлбэрчдийн ур ухаан сэтгэл зүрх шингэсэн байна. Зочид төлөөлөгчдийн суух олбогийг сайн дурын болон тус хийдийн уран гартууд өөрсдийн гараар шаглан урлаж байх бөгөөд нийт 380 олбогийг өөрсдийн гараар урлажээ.

Батцагаан дуганы шавыг 2008 онд тавьж, барилгын бүтээн байгуулалтын ажлыг 2010 оноос эхэлсэн байна. Шинэ дуган үзэсгэлэнгийн гурван танхим, хурлын гурван заалтайгаас гадна хоёр давхрын тагтнаас Гандангийн дэнжийн бүрэн тольдох орчныг ч бүрдүүлжээ. Дуганы оройгоос Гандангийн дөрвөн өөр  өнгө төрх харагдана. “Модны-2” орчмоос харвал, тэр олон гоё байшингийн цаана арзайж сарзайсан олон хашаа гэр байшин байна гэж төсөөлөмгүй. Гандан доторх шинэ бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэж буй хүмүүс, хийд рүүгээ алхаж буй лам хуварга, сүсэгтэн олон харагдах ба хашааны цаана Тасганы овоо тодхон ба түүний цаана хотын төв дэх тэнгэр баганадсан барилга сүндэрлэнэ.

АЗИЙН БУДДИСТУУДЫН ЭНХТАЙВНЫ БАГА ХУРАЛ БАТЦАГААН ДУГАНЫ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ҮЕСТЭЙ ТААРЧ БАЙНА

Олон нийттэй харилцах албаны дарга Ж.ОДГАРЬД: 

-Азийн буддистуудын Энхтайвны Бага хурал тун удахгүй болно. Энэхүү хурал нь Батцагаан дуганыг бүтээн байгуулж буй үестэй таарч буй онцлог үйл явдал болж байна.Энэ хурал бол буддын шашны түүхэн өв уламжлалыг хадгалах даян дэлхийд энх тайвныг уриалах зорилготой байгуулагдсанаасаа хойш 50 жил өнгөрч байгаа юм. Энэ хугацаанд 11 хуралдахдаа дэлхий нийтэд энх тайван хүний эрх чөлөөг уриалж байв. Монголчууд бид уламжлалт буддын шашинтай ард түмэн учраас ийм хүндтэй байгууллагад албан ёсны бүртгэлтэй гэлээ.

Буддын шашин 2500 гаруй жилийн өмнө үүссэн ч Монголд хөгжөөд 20 гаруй жил болж байгаа нийгмийн ажлын хөгжилд, тэр дундаа нийгмийн ажлын сургалтын хөтөлбөрт Монголчуудын соёлын өвийн нэг чухал хэсэг болсон Буддын уламжлалт соёл, мэдлэг,  үнэт зүйлс, улмаар Азийн уламжлалт соёлд тулгуурласан нийгэм, хүмүүнлэг, сайн дурын ажлын туршлагаас тусгах,  практик үйл ажиллагаандаа нэвтрүүлэх хэрэгцээ шаардлага тулгарч Азийн бүс нутгийн үндэсний соёл, уламжлал, Буддын шашнаас улбаатай соёл, мэдлэг ухаан, үнэт зүйлс болон хүмүүнлэгийн үйл ажиллагааны тухай ойлголт, мэдлэгээ  нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Сүсэгтэн 2019-06-12 59.153.115.100

Үнэ тарифаар мөнгө авдгаа болих хэрэгтэй байхоо, өргөл барьцыг өөрийн боломжоор өгөх эрхийг нь сүсэгтэн олондоо өгөх хэрэгтэй. Гандан орохоор бохир заваан, лам нар нь ааштай, тарифаар кассын машин ажилладаг зэрэгт нь дургүй хүрээд Дашчойлон ороод номоо уншуулаад арц, рашаанаа аваад сэтгэлээ баясгаад гардаг юм. Гандан үнэхээр сонин менежменттэй. Ариун сүм хийдийн газар гэхэд…

Avatar

Mongpl 2019-06-12 73.53.51.132

Buh ulsiin sum hiiduud bugd ooriin h heldeeree nomoo unshdag gantshan manaih tovdoor unshdag

Avatar

Xun 2019-06-12 182.160.32.149

Дийлэнхи нь энэ шашныг шүтдэг нь үнэн, энэ газар аятайхан болох ёстой

Avatar

АРГАГҮЙ 2019-06-12 202.179.24.4

АШИГТАЙ АЖИЛЛАДАГ КОМПАНИ Ш ТЭЭ

Avatar

Зоч 2019-06-12 103.26.193.85

За тиймээ маргах юмгүй. Гэхдээ гандангийн дэнжээ тал талаас нь 1 км- ээс хараад үзээрэй дээ. Би лав ороосой гэж бодовч ойртохоос халширдаг

Avatar

145 2019-06-12 202.126.88.220

Жорлонгоо бас бэлдээрэй дээ. Амжилт хүсье нартаа.

Avatar

Зочин 2019-06-12 43.242.243.175

Hutsaj naigaa um shuu. BTlangiin oyutnuud sain duraar tseverlej gene. Neg erguu munhag dargiin tushaal choitjamtsiin shurguu biz.

Avatar

Монгол ард 2019-06-12 150.129.140.19

Чой хамба арай гэж "амь орж" байгаа юм байна. Бүх сүм хийдийн уншлагыг монгол болгох хэрэгтэй. Заавал түвдээр унш гэж дарамтлах "Богд" байхгүй биз дээ??? Яагаад юм санаачилдаггүй халзан толгой вэ???Япон, Солонгос, Хятад хүртэл өөр өөрийнхөө хэлээр бурхнй номоо уншиж байгааг мэдсээр байж ингээд байгаад байдаг нь ямар учиртай юм бэ, хамбатаан???

Avatar

Зочин 2019-06-12 2.136.17.240

ХҮН АЛИВАА НЭГ АЮУЛД ОРХООРОО ЖИНХЭНЭЭСЭЭ БУРХАНААС АВРАЛ ХАЙЖ ХҮСДЭГ ГЭЖ БАЙГАА.ТЭГЭЭД АВРАГДАНГУУТАА ТАЙВАН БАЙДАЛД ОРОНГУУТАА ГАРААРАА БУРХАН УРЛААД УНАДАГ ГЭЖ ЖИНХЭНЭ СҮСЭГ ЧИНЬ ТЭГЭХЭЭР ТЭР АЙЖ БАЙСАН ҮЕИЙНХ ЧИНЬ ЮМАА.АЙЖ БАЙСАН ҮЕДЭЭ БАРИМАЛ БОДОХ УУ…САЙН БОД.ИЙМЭЭС ЖИНХЭНЭ ШАШИН БОЛ БАРИМАЛ ЗУРАГ БИШ ШҮҮ

Avatar

Зочин 2019-06-12 104.143.92.249

tegmeer send dee

Avatar

Зочин 2019-06-12 2.136.17.240

ХҮМҮҮС ЭНЭ ХОРВООД ҮР ХҮҮХДЭЭ ҮЛДЭЭХ ГЭЖ НЭГ БОЛХООР ХАЙРЛУУЛАХ ГЭЖ ИРСЭН ГЭЖ ХЭЛДЭГ. ЭНЭ НЬ МАШ БУРУУ ЮМ. ЭНЭ ХОРВООД ШАЛГАЛТ ӨГӨХ ГЭЖ ИРСЭН ЮМАА.БУРХАНГ ШҮТЭХ… САЙН ШҮТЭЖ ЗАМААР НЬ ЯВСАНГУУД НЬ ДИВААЖИН,БУРУУ ЯВСАНГУУД НЬ ТАМРУУ.ЖИНХЭНЭ АМЬДРАЛ ТЭГЭХЭЭР ДАРААГИЙН НЬ. ЭНЭ ХОРВООГИЙН АМЬДРАЛ ЗҮГЭЭР Л ХӨНГӨН ЗУГАА НҮД ХУУРСАН ТӨДИЙ.

Avatar

mongol 2019-06-12 202.21.127.164

Ганданд гадны хүмүүс дагуулж очоод өмнөөс нь ичиж үхэх шахсан. Нил утаа тортог, хир, тоос, хэдэн зуун жил цэвэрлээгүй, өнгө дарсан , хөндий . Үнэр танар нь авах юм байхгүй. Тэгсэн мөртлөө зураг авахуулахгүй, мөнгө төл, орохдоо мөнгө төл гэх мэтээр ганцхан мөнгө мөнгө өмнгө… Аймаар газар. Газар ч гэж дээ тэр залхуу, ховдог, заваан, Бурхан шашныхаа утга учир, мөн чанарыг ойлгож ухаараагүй, харин ч эсрэгээрээ тэр зүйлээ гутааж байгаа баахан харчууд нь үэнэ аймаар, ой гутмаар, бас ИЧМЭЭР!

Avatar

Зочин 2019-06-12 2.136.17.240

МОНГОЛЧУУД БАС ЕСҮСИЙГ ШҮТЭЭД БХЙГАА.ЕСҮС ЧИНЬ ШҮТЭЭН БИШ, ИЗРАЙЛИЙН УДАМД ИЛГЭЭГДСЭН ЭЛЧ ТӨДИЙ.ХАА БАЙСАН АЗИЙН ЭЛГЭН ДЭЭР ОРШИГЧ МОНГОЛЧУУДАД ЯМАР Ч ХАМААГҮЙ ШҮҮ ГЭЖ

Avatar

Шашин судлаач 2019-06-12 2.136.17.240

ЗАРИМ ХҮМҮҮС МИНИЙ ШҮТЭЭН БОЛ ҮР ХҮҮХЭД ЭЭЖ МИНЬ ГЭДЭГ. ЭНЭ БОЛ МАШ БУРУУ УХАГДАХУУН.ҮР ХҮҮХЭД БОЛ ЭНЭ ХОРВООГИЙН ХИШИГ.ЭЭЖ ЧИНЬ БОЛ ЧАМАЙГ ТӨРҮҮЛСЭН Л ХҮН.ИЙМЭЭС ХҮНИЙГ БҮҮ ШҮТЭЭН ГЭЖ БАЙ.ШҮТЭЭН БОЛ ГАГЦ ЕРТӨНЦИЙН ХҮРДИЙГ ЭРГҮҮЛЭГЧ ӨӨР ЮУН ДЭЭР Ч ЭНЭ ҮГИЙГ ХЭРЭГЛЭЖ БОЛОХГҮЙ.МӨН ЭНЭ ХОРВООД ЯАХ ГЭЖ АМЬДРААД БАЙГААГАА ОЙЛГОХГҮЙ БАЙНА.ХҮНИЙГ БҮТЭЭХДЭЭ БУРХАН ӨӨРИЙГӨӨ ШҮТҮҮЛЭХ ГЭЖ БҮТЭЭСЭН ЮМ.ИЙМЭЭС ШАШИН БАЙГАА.ГЭТЭЛ ХҮМҮҮС ОЙЛГОХГҮЙ ЛАМЫГ, БАРИМАЛЫГ ШҮТЭЭЭД БАЙГАА.БУРХАН БОЛ ЭНЭ ЕРТӨНЦИЙГ БҮТЭЭГЧ

Avatar

Зочин 2019-06-12 58.140.202.122

ХОЛ ОЧИЖ х**

Avatar

Зочин 2019-06-12 59.153.114.25

Bayarlalaa Bagshdaa

Avatar

2019-06-12 112.72.8.245

Хүсэн хүлээсэн цаг ирж байна.

Avatar

Zochin Ahmad 2019-06-12 66.181.184.106

Hels hir unertsen gazruud baidag, ichmeer, sanaa zovmoor , ashgyu neg zasvar hiij baigaa yum baina. Gadaadiin testei gazruud yamar ariun dagshin bilee dee

Avatar

Зочин 2019-06-12 122.201.19.66

Za bolj dee.

Avatar

Зочин 2019-06-12 213.143.46.110

Хичнээн тордоод гялалзуулаад наадуул чинь хүн хийсэн барималууд.Бурхан чамайг бүтээсэн атал чи эргүүлээд Бурханг гараараа урлаад шүтэх… ОЙЛГОХ арга ухаан байна уу хүмүүс ээ

Avatar

Дэлхий 2019-06-12 213.143.46.179

МОНГОЛЧУУДЫН ТАРХИНААС "УЛАМЖЛАЛТ ШАШИН","ЭЦЭГ ӨВГӨДИЙН МИНЬ ШАШИН" ГЭСЭН ОЙЛГОЛТУУДЫГ АВЧ ХАЯХ ЦАГ БОЛСОН БАЙНА.МОНГОЛ ХҮН ГЭХЭЭР ЗААВАЛ БУДДА БАЙХ УЧИРГҮЙ ШҮҮ ДЭЭ.ЭЦЭГ ӨВГӨД МИНЬ ШҮТДЭГ БАЙСАН ГЭЭД ЗААВАЛ ТЭРИЙГ НЬ ШҮТДЭГ БАЙХ УЧИРГҮЙ

Avatar

Зочин 2019-06-12 122.201.22.206

ЧИ ОНГОН АВГАЙ ХҮҮХЭД ГАРГАСАН ГЭЖ ИТГЭГЧ БАЙНА ТЭЭ ?

Avatar

Ganaa 2019-06-12 83.97.157.201

Shashin shvtdeg gedeg ni tanyg hen bolohyg haruulaad bgaa wmaa.Oligtoi shashin delhiid bhgvi SH Dee.Eejdee ugluu bolhon vnsvvleed garval,herev munh busyg vzvvlsen bol zurgiig ni haraad gerees garval ajil Vila bvtdeg .Ene bol tany burhan.

Avatar

aaa 2019-06-12 66.181.167.191

Gandand uneheer l sain lam nar baidiin bol ergen toirond ni dandaa l sain saikhan zuils bii boloh estoi getel buten 100 jil unguruhud yu ch uurchlugdsunui lam nar ni muu energy-tei yum bn

Avatar

Зочин 2019-06-12 58.140.202.122

юм болгонд энерги гээд бүр солиорчээ чи

Avatar

Зочин 2019-06-12 202.179.2.147

Tegmeer dee

Avatar

Зочин 2019-06-12 112.72.11.106

21,000 ч арай хэтрүүлчжээ. 7-8 мянга л байлгүй дээ. Суурийн талбай дээр заслын талбай, дээвэр, фасад, орчны талбайг нэмж байж 21000 хүрж магадгүй.

Avatar

Н.Оюунчимэг 2019-06-12 66.181.176.250

ёстой гоё.Хүн бүхэний царай баяр баясгалантай сэтгэлээсээ оролцож байгаа нь харагдаж бна, Баярллаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж