Цаазын ял ба Хойд Солонгос | News.MN

Цаазын ял ба Хойд Солонгос

Цаазын ял ба Хойд Солонгос

Цаазын ял ба Хойд Солонгос

Өдгөө дэлхийн 170 гаруй орон цаазын ялыг хуулиас хасч эсвэл хуульдаа хэрэглэж байгаа боловч сүүлийн 10 гаруй жил ялыг огт гүйцэтгээгүй. НҮБ-ын гишүүн 193 орноос Хятад, Хойд Солонгос, Саудын Араб, Ирак, Пакистан, Иран зэрэг 23 улс цаазын ялыг гүйцэтгэж байна. Цаазын ял бол нэг төрлийн хуульчлагдсан аллага юм. Цаазын ялыг гүйцэтгэхдээ толгойг нь тастах, дүүжлэх, тариа тарих, буудах зэрэг  хэд хэдэн аргыг олон улсад хэрэгжүүлдэг.

Хятад улс нь авлига хээл хахууль авч өгсөн, хар тамхи, мансууруулах бодис зөөсөн, хэрэглэсэн тохиолдлууд, хүний амь нас хохироосон, албан тушаалаа урвуулан ашигласан, хүчингийн хэрэг зэрэгт өчиггүй цаазын ял өгч, эр, эм, хөгшин, залуу гэлтгүй буудан хороодог хатуу чанд Эрүүгийн хуультайгаараа зартай. Хятад улс цаазаар авах ялын гүйцэтгэлээрээ дэлхийд тэргүүлэгч орон хэвээр үлдсэн бөгөөд тоо баримтыг улсын нууцад хамааруулдаг тул тоо баримт нь тодорхойгүй байна. Гэвч жил бүр олон мянган хүнд цаазаар авах ял оногдуулж, гүйцэтгэж байгаа гэж “Эмнести интернэшнл” үзэж байна. Цаазын ялыг түгээмэл хэрэглэдэг Иран улсад мансууруулах бодисын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт орсноос хойш ял гүйцэтгэх нь 50 хувиар огцом буурчээ.

Харин Хойд Солонгост цаазын ял нь дэглэмээ хадгалах, улс төрийн байр сууриа хамгаалах, өрсөлдөгч, сөрөг хүчнийг дарах, иргэдийг айдаст автуулж, дуулгавартай байлгах зэрэг арай өөр зорилгоор ашиглагдах нь элбэг.

Тэгвэл Сөүлд төвтэй хүний эрхийн байгууллагаас Хойд Солонгос улсад цаазын ял гүйцэтгэдэг 323 газар байдгийг мэдээлснээр олон улсын анхаарлыг татаад байна. Бүтэн дөрвөн жилийн судалгаа, Хойд Солонгосоос дүрвэсэн 600 иргэдтэй хийсэн ярилцлагын үр дүнд дээрх мэдээллийг хийжээ.

Хамгийн сүүлд гарсан албан бус мэдээллээр Ким Жон Ун төрийн эргэлт хийх гэж оролдсон нэгэн генералыг махчин пирана загасаар дүүрэн аквариум руу шидэж, цаазалсан. Түүний аквариумд Бразилаас авчирсан хэдэн зуун пирана загас байдаг гэх мэдээлэл дэлхийн хэвлэлүүдийн анхаарлыг татав.

Хойд Солонгост цаазын ялыг олны нүдэн дээр их буугаар буудах зэрэг харгис аргаар гүйцэтгэдэг нь иргэдээ ямар улсад амьдарч буйг нь сануулах зорилготой хэмээн судлаач Сара А Сон мэдэгджээ. Тухайлбал, 2013 онд Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өөрийн хүргэн ах Жан Сон Тэкийг олны нүдний өмнө хөнөөснөөр өөрийг нь эсэргүүцсэн хэнийг ч болов өршөөхгүй гэх сануулга байсан юм. Гэхдээ гэрчүүдийн мэдүүлснээр Хойд Солонгост цаазаар авхуулсан хэрэгтнүүдийн олонх нь зэс, малын хулгай, төрийн эсрэг үйл ажиллагаа, хууль бусаар хил давахыг оролдсон гэх шалтгаантай байдаг аж. Цаазын ял гүйцэтгэлийг хэдэн зуу, заримдаа 1000 гаруй хүнийг хүчээр цуглуулан харуулдаг ба хамгийн залуу гэрч нь долоон настай хүүхэд байдаг гэнэ. Ялыг гүйцэтгэхдээ үзэгчдэд “та нарт ч бас ийм зүйл тохиолдохыг анхаарч яваарай” гэж хэлдэг аж. Ерөнхийдөө ялыг гүйцэтгэхдээ ихэвчлэн голын ай савыг ашигладаг ба 1960-аад оноос хойш ашиглаж буй 35 газрыг олж тогтоожээ. Түүнчлэн зах, тариалангийн талбай, сургууль, спортын талбай, шорон, хөдөлмөрийн лагерь зэрэг газруудад ч цаазын ялыг гүйцэтгэдэг байна. Хэрэгтнүүдийн цогцсыг ихэвчлэн сонгогдсон газарт бөөнөөр нь булдаг ба ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгдөггүй.

 

Энэ мэтчилэн түүнийг өөрийнх нь үгнээс зөрсөн албан тушаалтнуудаа зэрлэг балмад аргаар шийтгэж, өөрийн дэглэмийг тогтоодог гэсэн мэдээлэл дахин дахин гардаг. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн сарын сүүлээр Ким Жон Ун Ханойн хэлэлцээр бүтэлгүйтсэнд буруутган өндөр албан тушаалын хүмүүсийг цаазалсан гэж хэвлэлүүдээр мэдээлж байсан ч тэрхүү мэдээллээс тун удалгүй Ким Жон Ун цаазлуулсан гэх хүмүүстэй хамт тоглолт үзээд сууж буй дүрс бичлэг Хойд Солонгосын хэвлэлүүдээр гарсан. Ким Жон Ун цаазын ялыг зөвхөн өөрийн эрх мэдлийг тогтоохын тулд хамгийн харгис, хатуу шийтгэлийг сонгодог, тэр нь зөвхөн өөрийнхөө эрх мэдлийг хадгалах гэсэн оролдлого гэдгийг зарим ажиглагчдын зүгээс дүгнэжээ. Дэлхий нийтээрээ цаазын ялаа татгалзаж, хүний эрхийг илүү их хүндэтгэх болсон энэ цаг үед цаазын ялыг олны нүдэн дээр, харгислалтайгаар гүйцэтгэдэг цөөнх улс орнуудыг цаазын ялаас татгалзахыг хүний эрхийн байгууллагууд ч анхааруулж, сануулж буй.

Харин Монгол улс 2012 оны нэгдүгээр сарын 5-нд Цаазаар авах ялыг халахад чиглэсэн олон улсын нэмэлт II протоколд гарын үсэг зурснаар энэ төрлийн ялаас татгалзаж буй орны тоонд зүй ёсоор багтсан. Манай улсад  1988-2005 хүртэл хугацаанд 800 гаруй хүнд  цаазын ял оноожээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

33 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зөвлөгч 2019-06-12 202.126.88.47

Хэвлэл мэдээллээр гадны байгууллага Монголд гэмт хэргийн илрүүлэлт 30% тай гээд зарлаад байсан. 10 хэрэг тутмын 3 нь илэрдэг гэсэн үг. Хулгайч дээрэмчид 3 хэрэг тутмынхаа аль нэгэн дээр нь баригаж шоронд хоригдож байгаа хэрэг. Гянданд атмаан нарт нь бөгсдүүлж хамгийн муу хоолыг зооглож биe муутай амьтан болж цагдаагийн газрын тодорхойлолтон дээрээ насаараа хар данс зүүж тэр нь ямар ч сайн мундаг ажилд ороход нь саад болсоноор ямарч ирээдүйгүй болно.

Avatar

Чөлөөт иргэн 2019-06-12 66.181.182.82

Одоо хуулийн практикт Вишененивскийн онол болох хэрэгтэний мэдүүлэг чухал биш жинхэнэ материалаг нотлох баримтыг үндэслэн шийтгэх хэрэгтэй. Үүнийг нотлох дэлхийн жишгийн шинжлэх ухаануудад суралцах хэрэгтэй.

Avatar

Чөлөөт иргэн 2019-06-12 66.181.182.82

Чингис хаан маань үхүүлэх ёстойг үхүүлэх хэрэгтэй гэж сургасан байдаг.

Avatar

Чөлөөт иргэн 2019-06-12 66.181.182.82

Үндсэн хуулинд хүн амьд явах хэрэгтэй гээд байдаг гэтэл хүнийг онц хэрцгий аргаар алсан иргэнийг төр амь насыг нь өршөөгөөд нөгөө тарчилж үхсэн иргэний амь насыг болохоор хохино гэж байгаа нь Үндсэн хуулиар иргэн бүр тэгш эрхтэй гэсэн заалт зөрчигдөөд байгаа юм биш үү. Хамгийн дотно хүнээ алдсан хүн бүр амийг амиар гэх байх \nӨөрт зовлон ирэхээр ойлгодог. а******н чамайг алсан байхад 20 жилийн дараа гараад ирнэ гэж хэлснийг гэрчилсэн гэрчийн мэдүүлэг байдаг нь бодууштай

Avatar

зочин 2019-06-12 66.181.161.74

Цаазын ял байсан байгаагүй гэмт этгээд хийеэ гэсэн хэргээ л хийдэг юм аа …Ямар ялтай г нь судалж байгаад хэрэг хийдэг хулгайч гэж ертөнц байхгүй …,, баригдахгүй дээ ,, л гэж хийдэг юм

Avatar

Зочин 2019-06-12 2.136.17.240

Исламд ял хохирогчын ар гэрийнхний мэдэлд байдаг юм шүү дэээ.ар гэрийхэн нь өршөөнө гэвэл тэгээд л гүйцээ

Avatar

kub 2019-06-12 202.126.89.223

ANU-d tsaazaar avakh yal baisan baigaa geed bichij chadakhgui pyaldaga ve

Avatar

Хүний төрөлх эрхэд халдах эрх төрд байх ёсгүй 2019-06-12 103.9.90.98

Хэрвээ цаазын ялтай хэвээр байсан бол Зоригийн хэрэгт ял шийтгүүлсэн 3 өдийд байх болов уу?

Avatar

Зочин 2019-06-12 202.131.245.243

Цаазын ял байсан бол цаазын ялтан Амгаланбаатарын яргын зохиомол хэрэг гарч ирэхгүй байлаа.

Avatar

369852147 2019-06-12 49.0.213.244

Тэр олон арван сая хүн амыг чинь тэгж л бууруулж байдаг жам байдаг байх өө

Avatar

Зочин 2019-06-12 213.143.46.179

ЦААЗЫН ЯЛ ХЭРЭГТЭЙ.

Avatar

Зочин 2019-06-12 58.140.202.122

монголд хэрэггүй хятадад хамгийн хэрэгтэй

Avatar

ХУУЛЬЧ 2019-06-12 202.9.42.236

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ,,""ИРГЭН АМЬД ЯВАХ ЭРХТЭЙ"",/ү/х-16,1/,,ГЭЭД ЗААСАН ДАА,,,,

Avatar

зочин 2019-06-12 64.119.18.103

Монгол Улсад 18-н жилийн дотор 800 хүнд цаазын ял оноосон гэдэг нь жилд 44 хүн болж байна.Арай худлаа байхаа.

Avatar

Зочин 2019-06-12 122.201.22.206

ХАМАГ СҮҮЛД Н ЭНХБАЯР САНХҮҮШИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА БАДРАЛЫГ ЮУ ЯСАН ХҮНИЙГ ЦААЗАЛСАН .

Avatar

qwer 2019-06-12 202.55.188.42

manaih ch yostoi hyargadag baij dee

Avatar

Зочин 2019-06-12 43.228.131.206

Цаазыг дэмжээд байгаа новшнууд тэр хойд Солонгос руугаа тонилцгоо,

Avatar

Зочин 2019-06-12 202.131.245.243

ардчилсан AHУc цаазын ялаас татгалзаагүй байхад битгий олон долоон юм худлаа хуцаад бай, пиздa минь.

Avatar

Зочин 2019-06-12 202.21.107.89

ЦААЗЫН ЯЛЫГ МАШ ХУРДАН СЭРГЭЭХ ХЭРЭГТЭЙ МОНГОЛД…

Avatar

Пиранья 2019-06-12 112.72.11.104

Пирания загас махчин боловч амьд хүн идсэн тохиолдол огт бүртгэгдээгүй. Энэ нийтлэл бол америкийн суртал ухуулга мэт харагдаж байна даа.

Avatar

Горол 2019-06-12 103.212.119.49

Боловсролгүй хүн илүү яаж бичихэв дээ

Avatar

Зочин 2019-06-12 202.131.245.243

AHУc цаазын ялаас татгалзаагүй байхад битгий олон долоон юм худлаа хуцаад бай, нус.mn-ий Б.Янхтуяа аа.

Avatar

Зочин 2019-06-12 202.179.27.38

Судалгаа муутай, нэг талыг барьсан, зарим тоо баримт ташаа бичжээ. Тухайлбал, НҮБ-ын 195 орнооос 55 орон цаазын ялыг гүйцэтгэдэг. 23 улс биш. Цазын ялтай улс орны тоонд АНУ, Япон, бидний шүтээд байдаг Сингапур, арабын бүх орнууд байна. Японд гэхэд 4 янзаар хүнийг одоо хүртэл цаазалдаг. Дүүжлэх, буудах, хорт тариа г.м. Энэ нөхрийн бичсэнээр бол хүн цаазалдаг нь ганц Хойд Солонгос юм шиг. 2018 онд АНУ-д 25 хүнийг цаазалсан байна. Японд – 15 хүн, Сингапурт – 13 Бүх юм интернет дээр байна

Avatar

цайны зам 2019-06-12 124.158.124.185

монголчуудаа бид цаасан ууттай хүнсний будагийг нууцалсан хуурамч липтон ахмадlipton akhmad гээд хуурамч цайнуудад чимээгүй цаазлуулж байна, үүний оронд хятад ногоон цай шриланк задгай цай нь дээр ийм 3-р сортын цайнууд оросоос манайд ирдэг,

Avatar

hulgaich 2019-06-12 103.10.22.43

Ene muu TARVAGADORJ uurtuu zoriulj tsaaziin huuliig baihgui bolsosii sh dee, uuruu hulgaich uchiraas buusniihaa daraaa tolgoigoo avhuulahgui gej

Avatar

Зочин 2019-06-12 66.181.170.82

1988-2005 онд нийт 800 шахуу хүн цааз авсан гэхээр жилд 50 шахуу хүнийг цаазалсан байна. \n1. Энэ ялыг сэргээвэл монголчууд зөвхөн онц хүнд ял л хэрэгжүүлдэг л улс болох юм байна. \n2. Хэлмэгдүүлэх асар их боломжтой энэ хүнд хэцүү цаг үед хичнээн сул дорой иргэнийг хэлмэгдүүлж, хороох бол???

Avatar

Зочин 2019-06-12 202.126.89.93

Нийгэмд гарч байгаа хэргүүд цаазын ялаас долоон дор байна, бяцхан хүүхдүүдийг хүчирхийлэх, хурууг нь цавчиж байна шүү дээ цаана чинь, муу араатнууд

Avatar

зочин 2019-06-12 122.201.26.172

Хүүхдийн хүчирхийлэл эцэг эхээс л хамаардаг.

Avatar

монгол 2019-06-12 202.55.191.194

цаазын ялыг сэргээх шаардлагатай байна. элбэглорж хулгайчаас эхлэх хэрэгтэй

Avatar

зочин 2019-06-12 66.181.170.73

Манай улсад гарч буй хэргүүдээс харахад цаазын ялаа сэргээх хэрэгтэй

Avatar

Зочин 2019-06-12 202.126.88.47

Ene 2 hvn Hoit Solongost ochij amidarval zohiltoi buyu….

Avatar

zochin 2019-06-12 103.111.68.3

Цаазын ял нь бусад хүмүүст сургамж болгох зорилгоор, эрх чөлөө үүрэг 2 ялгаж чадахгүй манай шиг хагас зэрлэг, адгуус шиг хүмүүжилгүй дураараа авирлагчдыг нийгмээс цэвэрлэдэг юм Хүмүүсийн ёс суртахуун ухамсар хэзээ дээшилсэн үед цаазын ялыг цуцлаж болно

Avatar

зочин 2019-06-12 66.181.170.82

цаазын ялыг сэргээж байж нийгмийг цочроосон аймшигтай хэргүүдийг үйлдсэн хэрэгтнүүдээс ард иргэдээ хамгаалах, нийгэмд жишигт тогтоох хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж