УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Галын аюулгүй байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцээд гишүүдийн 85.4 хувь дэмжсэнээр төслийг хэлэлцэхээр боллоо.
Мөн Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцээд гишүүдийн 83.3 хувь дэмжсэнээр төслийг “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү хуулийн төслийн зорилго нь хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийг барьцаалах замаар эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлэх нь улс орны эдийн засгийн хөгжлийг түргэтгэх, хөрөнгө оруулалт, зээлийн санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэхэд хөшүүрэг болно гэж үзэж байна.
Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статусыг шинэ түвшинд гаргах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд 79.6 хувь нь дэмжсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өндөрлүүлээд байна.
Г.ДАРЬ