Малайзын 300 хүнтэй онгоц ослын буулт хийлээ

Хуучирсан мэдээ: 2015.06.12-нд нийтлэгдсэн

Малайзын 300 хүнтэй онгоц ослын буулт хийлээ

 

Малайзын агаарын тээврийн компанийн 300 хүнтэй нислэг өнөөдөр /VI.12/ Мельбурн хотоос хөөрсний дараа хөдөлгүүрт галын дохио ассанаас яаралтай буцаж, ослын буулт хийжээ. Азаар “Airbus A330” онгоц аюулгүй газардсан тухай Австралийн албаныхан мэдээлэв. Малайзын агаарын тээврийн МН148 нислэг Мельбурнээс Куала Лумпур хот руу нислэг үйлдэхээр хөөрсөн аж.

 

Өнгөрсөн онд Малайзын агаарын тээврийн компанийн хоёр нислэгт золгүй явдал тохиолдсон билээ. 239 хүнтэй МН370 нислэг өнгөрсөн оны гуравдугаар сард холбоо тасарч сураггүй болсны дараа 298 хүнтэй МН17 нислэг өнгөрсөн долдугаар сард Украины нутагт сүйрсэн юм. Эдгээр ослын дараа Малайзын агаарын тээврийн компани өнгөрсөн тавдугаар сард техникийн дампуурлаа зарлаж, дотоод шинэчлэлт хийсэн билээ.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Reuters

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж