Чехийн хөдөө нутаг, Кутна Хорад байдаг архитекторын гайхамшгийг илтгэн харуулсан байгууламж. Прагаас зүүн өмнөд зүгт, 70 км-т байрладаг дундад зууны үеийн энэхүү хот нь тухайн үедээ мөнгөний уурхайн орлогын ачаар, улс төр, эдийн засаг, соёлоороо бусадтай мөр зэрэгцэн хөгжиж байсан түүхтэй ажээ.
Өнөөдөр ч Кутна Хора нь Чехийн соёл, ёс заншлыг хадгалсан, үзэсгэлэнтэй газар хэвээр бөгөөд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн байна. Барокко загварын барилгууд болон дундад зууны үеийн сүмүүдтэй энэхүү газар аялагчдын сонирхлыг ихэд татдаг аж.
Гэгээнтнүүдийн оршуулга бүхий 40,000 хүний араг ясаар чимэглэсэн “The Sedlec Ossuary” буюу ясан сүмээс илүү таныг жихүүцүүлэх зүйл тэнд үгүй биз ээ.
Чех хүмүүс дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүмүүст “Энэ газарт ариун хөрс цацагдсан сүүлчийн амрах газар” гэж хэлдэг байна. Хэдэн зуун жилийн хугацаанд зарим нэг яснууд алга болдог ч сүмийн тахилч нар дахин сэргээн засдаг ажээ.
Эх сурвалж: CNN