ХЗБХ-ны даргад Х.Нямбаатарыг нэр дэвшүүллээ

Хуучирсан мэдээ: 2019.06.11-нд нийтлэгдсэн

ХЗБХ-ны даргад Х.Нямбаатарыг нэр дэвшүүллээ

ХЗБХ-ны даргад Х.Нямбаатарыг нэр дэвшүүллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар тус байнгын хорооны даргад нэр дэвшигчийг танилцуулж, хэлэлцлээ. МАН-ын бүлгийн хуралдаанаас гишүүдийн олонхын саналаар тус байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Х.Нямбаатарыг нэр дэвшүүлэхээр санал нэгджээ.

Байнгын хорооны даргад нэр дэвшигчийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцуулсан юм.  Ингээд байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд асуулт, тодруулга аваагүй учраас санал хурааж, олонх дэмжлээ.

Үүний дараа байнгын хорооны хуралдаанаар Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд найрамдах Социалист Вьетнам улс хоорондын гэрээний төслийг хэлэлцэж, зөвшилцлөө. Засгийн газар тавдугаар сарын 29-ний өдөр өргөн барьсан бөгөөд одоогоор Вьетнам улсын гурван иргэн Монголд ял эдэлж байгаа аж. Ингээд гэрээний төслийг гишүүдийн олонх дэмжсэн учраас Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр болов.

Мөн тус байнгын хорооны хуралдаанаар  Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай /Шинэчилсэн найруулга/ хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай байнгын хорооны тогтоолыг баталсан юм. Харин тус хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбогдуулан Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх байсан ч хэлэлцсэнгүй. Ингээд байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөв.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж