БНСУ Умардуудад найман сая ам.долларын тусламж үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2019.06.11-нд нийтлэгдсэн

БНСУ Умардуудад найман сая ам.долларын тусламж үзүүлнэ

БНСУ Умардуудад найман сая ам.долларын тусламж үзүүлнэ

БНСУ-ын зүгээс БНАСАУ-д хүнсний тусламж үзүүлэхээр НҮБ-ын данс руу найман сая ам.доллар шилжүүлэхээр болжээ. Энэ тухай тус улсын Үндэстнээ нэгтгэх яамнаас мэдээлсэн байна.

Дэлхийн хүнсний хөтөлбөрийн төлөөлөгчдийн мэдээлснээр БНСУ-д 10 сая гаруй хүн хүнсний дутагдалд орсон бөгөөд дараагийн ургац хүртэл хүнс хүрэлцэхгүй нөхцөл байдалд байгаа гэнэ.  Учир нь энэ жил тус улсад урь өмнө нь тохиож байгаагүй ган гачиг болж, иргэдийн амь амьдралаа залгуулдаг гол салбар болох хөдөө аж ахуйн салбар нь уналтад ороод байгаа юм.

Он гарсаар эхний таван сарын байдлаар гэхэд л ердөө 56,3 мм хур тунадас орсон нь сүүлийн 102 жилийн хугацааны хамгийн бага үзүүлэлт гэнэ.  Нөхцөл байдал ийн хүндэрсэн тул тус улсын эрх баригчид иргэддээ хандан усны шинэ эх үүсвэр олох, ган гачигтай тэмцэх хувьсгалт арга хэмжээ боловсруулахыг уриалжээ.

 Эх сурвалж:KOREATIMES

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж