БНСУ-ын зүгээс БНАСАУ-д хүнсний тусламж үзүүлэхээр НҮБ-ын данс руу найман сая ам.доллар шилжүүлэхээр болжээ. Энэ тухай тус улсын Үндэстнээ нэгтгэх яамнаас мэдээлсэн байна.
Дэлхийн хүнсний хөтөлбөрийн төлөөлөгчдийн мэдээлснээр БНСУ-д 10 сая гаруй хүн хүнсний дутагдалд орсон бөгөөд дараагийн ургац хүртэл хүнс хүрэлцэхгүй нөхцөл байдалд байгаа гэнэ. Учир нь энэ жил тус улсад урь өмнө нь тохиож байгаагүй ган гачиг болж, иргэдийн амь амьдралаа залгуулдаг гол салбар болох хөдөө аж ахуйн салбар нь уналтад ороод байгаа юм.
Он гарсаар эхний таван сарын байдлаар гэхэд л ердөө 56,3 мм хур тунадас орсон нь сүүлийн 102 жилийн хугацааны хамгийн бага үзүүлэлт гэнэ. Нөхцөл байдал ийн хүндэрсэн тул тус улсын эрх баригчид иргэддээ хандан усны шинэ эх үүсвэр олох, ган гачигтай тэмцэх хувьсгалт арга хэмжээ боловсруулахыг уриалжээ.
Эх сурвалж:KOREATIMES
Холбоотой мэдээ