БНХАУ-ын Шанхай хотноо зохион байгуулагдсан “China open-2019” олон улсын боксын тэмцээний 60 кг-ийн жинд ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооны тамирчин Б.Мишээлт алтан медаль хүртлээ.
Энэ сарын 03-09-ний өдрүүдэд зохион байгуулагдсан тус тэмцээнд 12 орны 100 гаруй тамирчин оролцсон байна.
Тус тэмцээнээс Монголын боксын шигшээ багийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 5 хүрэл медалийг хүртсэн юм гэж ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооноос мэдээллээ.