О.Содбилэг: МҮОНРТ киногоороо хар тамхи сурталчлах боллоо | News.MN

О.Содбилэг: МҮОНРТ киногоороо хар тамхи сурталчлах боллоо

О.Содбилэг: МҮОНРТ киногоороо хар тамхи сурталчлах боллоо

О.Содбилэг: МҮОНРТ киногоороо хар тамхи сурталчлах боллоо

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2019.06.11/ хуралдаанаар Засгийн газраас 2016 онд өргөн барьсан Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар дараах үр нөлөө гарах аж.

1. Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх эрх зүйн үндэс тодорхой болж, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, хараат бус, бие даасан радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн зах зээлийн шударга өрсөлдөөний таатай орчин бүрдэнэ;

2. Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх нөхцөл, журам хуульчлагдаж, хөрөнгө оруулах эрх зүйн таатай орчин бүрдэнэ;

3. Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид тавигдах шаардлага тодорхой болно. Тухайлбал:

    • Үнэн бодит, тэнцвэртэй мэдээлэл агуулсан мэдээ, хөтөлбөртэй байх;
    • Зохиогчийн эрхийн тухай хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа чанд мөрдөж, бусдын бүтээлийг албан ёсны зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэй нэвтрүүлж, дамжуулах;
    • Гамшгийн аюул болон гэмт хэрэг, осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдээ, нэвтрүүлгийг үнэ төлбөргүй, шуурхай нэвтрүүлэх;
    • Хуулиар хориглоогүй боловч хүүхэд, залуучуудын оюун санаа, зан суртахуунд сөргөөр нөлөөлж болохуйц агуулгатай нэвтрүүлэг, баримтат болон уран сайхны киног дамжуулахдаа нэвтрүүлэх цагийн зохицуулалт хийх, эсхүл техникийн бусад арга хэмжээг ашиглах замаар хязгаарлалт тогтоох;
    • Нэвтрүүлгийг бэлтгэх, нэвтрүүлэх, дамжуулах техник, тоног төхөөрөмж нь сүлжээний найдвартай ажиллагаа, стандартын шаардлагыг хангасан байх;
    • Хөтөлбөр дэх нэвтрүүлгийн үргэлжлэх хугацаа тодорхой байх;
    • Дамжуулж байгаа гадаад улсын нэвтрүүлэг нь монгол улсын үндэсний аюулгүй байдал, эрх ашигт харшлахгүй байх зэрэг шаардлагыг хуулийн төсөлд тодорхой тусгажээ.

4. Радио, телевизийн зар сурталчилгаа явуулах эрх зүйн зохицуулалт боловсронгуй болно;

5. Сэтгүүлч болон редакцийн зөвлөлийг улс төрөөс хараат бус, бие даан ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр тодорхой ахиц гарна.

6. Өргөн нэвтрүүлгийн зах зээл дээр хэт төвлөрөл үүсэхээс сэргийлнэ;

7. Өргөн нэвтрүүлгийн салбарын мэдээллийн ил тод байдлыг хангах боломж нэмэгдэж, үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч, удирдлагын багтай холбогдох мэдээлэл олон нийтэд ил тод болно.

 Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм.

 УИХ-ЫН ГИШҮҮН Ж.МӨНХБАТ:

Энэ хуулийг яаралтай батлах хэрэгтэй. Өнөөдөр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа олон телевиз, сувгуудад зохицуулалт хийх нь зөв.  Хоёр жилийн л өмнө өргөн баригдсан хуулийн төсөл. IPTV, арилжааны телевизүүдийн хоорондын маргаан яаж зохицуулагдсан бэ. 20 хувийн шимтгэл, хураамж авна, авахгүй гэсэн маргаан байсан. Хууль батлагдахад аль аль талдаа гацалт үүсэхгүй явах боломж бий юу. Манайх телевизүүдийн үйл ажиллагааг зохицуулсан заалт байхгүй улс юм билээ. Тийм учраас хуулийг нь батлах шаардлага зайлшгүй бий.

Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.ЧИНЗОРИГ:

Хуулийн төсөлд “Үндэсний нэвтрүүлгийг хөгжүүлэх” сан гэж орсон байгаа. Ажлын хэсэгт,  IPTV, арилжааны телевизүүдийн холбооны удирдлагууд оролцож байна. Хуулийг төслийг хэлэлцээд явбал ажлын хэсэг дээрээ ярилцаад хөрсөн дээр буусан шийдвэр гаргах тал дээр хороо ажиллана.

 ЗГХЭГ-ЫН ДАРГА Л.ОЮУН-ЭРДЭНЭ:

Хуулийн төсөлд  7-8 асуудал илүү нарийвчлагдан яригдсан. Хуулийг төслийг хэлэлцэхийг дэмжсэнээр Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүн ахалсан ажлын хэсэг байгуулах төлөвлөгөөтэй байгаа гэж ойлгож байна. Уг долоон асуудалд талуудыг оролцуулж хамтдаа шийдвэрлэх боломж бий. Үүнийг хэрэв сонирхож байвал Ж.Мөнхбат гишүүн оролцох боломжтой.

 УИХ-ЫН ГИШҮҮН О.СОДБИЛЭГ:

Хуулийг төсөл батлагдсанаар телевизүүдийн агуулгад нөлөөлөх үү. Сүүлийн үед телевизүүдээр гарч байгаа нэвтрүүлгийн агуулгын зарим нь маш зохисгүй байна гэж  олон нийт шүүмжилж байгаа. Тухайлбал МҮОНРТ-ээр Колумб улсын  хар тамхины тухай кино гарч байгаад хүмүүс дургүйцэж, ялангуяа татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг олон нийтийн телевиз гаргаж болохгүй гэдгийг ярьж байгаа. Хуульд өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа явуулж буй радио, телевиз, контент дамжуулагч бусад сувгуудаар ямар агууламжтай нэвтрүүлэг, киног гаргах талаар хянах боломжтой юу. Мөн уг хууль батлагдсанаар салбарт нь үзүүлэх ахиц дэвшил юу вэ. Маш олон телевиз  үйл ажиллагаа явуулж байгааг цэгцлэх нь зүйтэй гэсэн ойлголт нийгэмд бий.

Харилцаа холбооны зохицуулах хорооны Мэдээллийн агуулга, чанар стандартын зохицуулалтын хэлтсийн дарга  Н.ТОГТОХСҮРЭН:

Харилцаа холбооны зохицуулах хорооны одоогийн олгогдсон чиг үүрэг нь Харилцаа холбооны  тухай хууль, Радио долгионы тухай хууль, Аж ахуй нэгжийн тухай хуулиар үйл ажиллагаа явуулж байгаа ТВ, радиогийн нэвтрүүлгийн агуулгад гэхээсээ илүүтэй техник стандартад илүү шаардлага тавьж байгаа. Өргөн нэвтрүүлэг гэдэг бол маш онцлогтой мэдээллийн хэрэгсэл. Хөгжлөө дагаад маш олон телевиз шинээр нээгдэж байгаа. Эдгээр телевиз үндэсний эрх ашгийг яаж хамгаалах мөн хүүхдийг зохисгүй агуулгаас хэрхэн хамгаалах уу, хөтөлбөрийн агуулгын эерэг болон хуулиар хязгаарласан заалтуудын хэм хэмжээг нарийвчлан тогтоосон хуулийн заалт одоогоор байхгүй. Харилцаа холбооны  тухай хуулийг хэрэгжүүлэх ямар ч боломжгүй нөхцөлтэй байгаа. Ийм үед  Өргөн нэвтрүүлгийн тухай хууль гарснаар Монгол бүтээлийн шаардлага, нийтийн эрх ашгийг хангах гэсэн үндэсний бүтээлийг дэмжсэн заалтууд мөн  өргөн нэвтрүүлгээр нийтэд юу үзүүлэх болох эсэх хэм хэмжээг тодорхой түвшинд тогтоох боломжтой болно.

ЗГХЭГ-ЫН ДАРГА Л.ОЮУН-ЭРДЭНЭ:

Энэ хууль батлагдсанаар Монгол контентыг үнэлнэ. Өнөөдөр сериал кинонууд хямдхан учраас гаргаж, түгээгчид нь  үнэлж байгаа. Телевизүүд өөрсдөө Монгол контент хийхэд үнэлэгдэхгүй болчихсон. Хэвлэлийн бие даасан байдал, санхүүгийн хараат бус байдал нь үүнтэй холбоотой. Телевизүүд эфирийн цагаа хэмнэхийн тулд ихэнхдээ Солонгос кино гаргадаг нь  хууль  эрхзүйн орчингүйтэй холбоотой юм. Цаашид сэтгүүлчид өдөр тутмын мэдээ, мэдээлэл гэхээсээ илүүтэй нийгмийг соён гэгээрүүлэх томоохон нэвтрүүлгүүд хийх шаардлагатай болно. Ингэж байж нийгэмд зөв тусгал өгсөн чанартай контентууд гарах нөхцөл нь бүрдэнэ.

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.МӨНХБАТ:

Хувийн студи контент үйлдвэрлээд түүнийгээ телевизүүдэд яаж  үнэлүүлэх вэ?

ЗГХЭГ-ЫН ДАРГА Л.ОЮУН-ЭРДЭНЭ:  

Үзэгчдийн рейтингээр үнэлгээ тогтно. Таныг ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байх үед өргөн баригдсан хуулийн агуулга огт өөрчлөгдөөгүй.

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Н.ЭНХБОЛД:

Хэрэв би буруу санаагүй бол контент үйлдвэрлэгч нар дамжуулж нэвтрүүлж буй телевизүүдээс мөнгө авна гэсэн асуудал нь  маргаан үүсгээд явц дундаа Засгийн газар дээр  хэлэлцэж байгаад  тэдний авч буй орлогоос нь мөнгө авахгүйгээр тариф дээр нь үнэ нэмж 20-оос дээшгүй хэмжээгээр  нэмэх тухай саналыг гаргаж байсан.

Үүгээр тус хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар хэлэлцэхийг дэмжлээ.

 

 

 

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-06-11 103.111.68.3

МАНАН-гийн МАФУУД ИХ АЙЖ БАЙГАА ХЭРЭГ ҮҮ? ТА НАРЫН ҮНЭН ТӨРХ, ЗАН ҮЙЛДЭЛИЙГ ГАРГАСАН БАЙНА. ЯАЖ ТА НАР ШИГ НОВШУУДТАЙ ТЭМЦЭХ ЁСТОЙГ ХАРУУЛЖ БАЙГАА КИНО.

Avatar

Зочин 2019-06-11 103.229.121.14

Энэ үе дамжсан авилгач их айдастай байгаа юм байна.

Avatar

Зочин 2019-06-11 202.9.43.59

Ард түмний амьдралыг сайжруулах талаар юу ч хийдэггүй, үе дамжсан баян улс төрчидтэй газар юу болдгийг сайн харж ав. Энэ хэвээрээ үргэлжилбэл чамайг ч нэг өдөр автоматаар шүршиж, эсвэл онгоцтой чинь дэлбэлж мэднэ

Avatar

Зочин 2019-06-11 202.9.43.59

Хар тамхины тухай биш, шал өөр юмны тухай гэдгийг ойлгох ухаангүй хөлдүү амьтан бэ!

Avatar

Уриалга 2019-06-11 202.9.44.74

Солонгос кино их үзүүлсэний буянд баньд нар охин шиг хувцаслаж, бариу ѳмсдѳг болтлоо тархинд суулгаж байна даа. Ингэхэд Монгол гэсэн ѳнгѳ аястай юм ер нь байна уу???? Одоо нойрноосоо сэрээд Монгол зан заншил хэл соёлруугаа нэг анхаарцгаая!!!!

Avatar

Зочин 2019-06-11 122.201.22.206

ТВ ҮЗЭХ ҮНЭ НЭМЭГДЭХ ЮМ БАЙНА

Avatar

Болд 2019-06-11 43.228.131.110

Тэнэгтээрэй. Тэгвэл Америкт нэг удаа гэдэг киног танхай байдлыг өөгшүүлсэн гээд хаачих эсвэл Загалмайлсан эцэг киног Америкын мафиг сурталчилсан гээд хаачих. Энэ чинь ёстой жинхэнэ тэнэг гаруу үгүй юу.

Avatar

Зоригийн алуулсан захиалагчийн хүүд 2019-06-11 202.126.88.156

Чи муу авлигач эцгийнхээ улсаас хулгайлсан буруу замаар олсон бузар мөнгөнд битгий сага. Чам мэтийн муусайн баячуудын хүүхдүүд л тэр хар тамхийг хэрэглэж байгаа. МҮОНТВ-ээр үзүүлж байгаа кинонд юунд нь эмзэглэдэг байна аа? дарагдаад байгаа энэ хар тамхины гэмт хэргийг чам мэтийн баячууд л оруулж орж нийгэмд тарааж байгаа.Юун гуя гэдэг шиг энэ кинош үзүүлснээр хар тамхи татдаг хүүхэд залуусын тоо цөөрч та нарын хууль бус орлого багасч хаагдана гэхээс л чи айж байгаа.Адгийн шаарнууды хоргодох эцси

Avatar

иргэн 2019-06-11 103.26.194.122

Пабло Скобарын тухай кино их сургамжтай. Колумбад ХАР ТАМХИНЫ НАЙМААГААР баяжсан улс дураараа дургиж байсан бол МОНГОЛД ГАЗРЫН БАЯЛГААР баяжсан улс дураараа дургиж байна шүү дээ. Ялгаа алга

Avatar

ok 2019-06-11 202.21.109.42

Колумбийн мафийн тухай кино чинь сургамжтай. Яаж ийм болохгүй байх вэ гэж. Содбилэг мэтийн хүмүүс дургүй байгаа нь ойлгомжтой.

Avatar

369852147 2019-06-11 49.0.212.4

МҮОНТВ бол МАН-ын тархи угаадаг угаалгын машин, удирдах зөвлөлд нь МАН-ын Сү.Батболдын төрсөн эгч орсон, дээр нь энэ http://www.news.mn; EagleTV суваг, 7 хоног тутмын ТОЙМ сэтгүүл бол МАН-ын Сү.Батболдын эзэмшлийн тархи угаадаг бооктой ус

Avatar

Зочин 2019-06-11 203.217.139.225

Колумбийн мафийн тухай кино чинь сургамжтай. Яаж ийм болохгүй байх вэ гэж. Содбилэг мэтийн хүмүүс дургүй байгаа нь ойлгомжтой.

Avatar

Зочин 2019-06-11 202.9.42.114

Манай хошин шогийн жүжигчид, продакшнууд залуучууд хүүхдийг маш муу зүйлд сэтгэхүйг нь бэлдэж байгааг анхаарах шаарлдлагатай байна. Архи уусан шоудсан араар тавилт с***р самуун хүчирхийлэл, хар тамхи гэмт хэрэг хууран мэхлэлт, дээрэм муу муухай болгоныг тавьж үзүүлж байгааг хуульчилж зогсоох хэрэгтэй. Хоосорсон толгойнуудаас нийгмийг доройтуулах маш муу кино, үзүүлбэр гарч байна. Тэрний оронд үндэсний ёс заншилтай холбоотой танин мэдэхүйн хүүхдийн хөгжил төлөвшилд хэрэгтэй бүтээл олон гаргаасай

Avatar

Зочин 2019-06-11 43.228.131.224

Солонгос кино үз гээд байнаа даа п**а чинь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж