Өргөн нэвтрүүлгийн тухай хууль батлагдсанаар контентын чанар сайжирна гэв

Хуучирсан мэдээ: 2019.06.11-нд нийтлэгдсэн

Өргөн нэвтрүүлгийн тухай хууль батлагдсанаар контентын чанар сайжирна гэв

Өргөн нэвтрүүлгийн тухай хууль батлагдсанаар контентын чанар сайжирна гэв

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2019.06.11/ Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг хэлэлцэж гишүүдийн 100 хувийн саналаар дэмжин, чуулганаар хэлэлцүүлэхээр боллоо.

Уг хуулийн төслийг 2016 онд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа өргөн барьсан юм байна.

УИХ-аас хуулийг баталснаар телевизүүдийн монгол контентыг нэмэгдүүлэх, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд зөвхөн мэдээлэл дамжуулахаас гадна нийгмийг соён гэгээрүүлэх үүргээ илүүтэй гүйцэтгэнэ гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл, телевизүүдийн монгол контентийн чанар сайжрах, эрүүл өрсөлдөөн бий болох, монгол соёлын дархлаа бий болох мөн монгол хүүхдүүд телевизээрээ дамжуулж зөв хүмүүжил, хандлага үүсэх нөхцөлийг хуулиар зохицуулдаг болно гэж төсөл санаачлагчид тайлбарлаж буй юм.

Энэхүү хуулийн төслийг өргөн барих үед цахим сүлжээнд үзэгчдээс шууд 20 хувиар нэмнэ гэсэн мэдээлэл гарсан нь үндэслэлгүй аж.

Гурван сая гаруй хүн амтай Монгол Улсад арилжааны 200 гаруй телевиз үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд  хувийн телевиз үүсэн байгуулагдсан 25 жилийн хугацаанд эдгээр телевизүүд хуулийн зохицуулалтгүй явж ирсэн байдаг. Гэтэл дэлхийн бүх улс оронд өргөн нэвтрүүлгийн хуультай. Мөн манай улсын өргөн нэвтрүүлгийн телевизүүд Солонгосын олон ангит киног түлхүү гаргадаг болсноор хүүхэд залуучууд Солонгосын зөөлөнд бодлогод автаж байна гэх шүүмжлэл ч гарах болсон.  Тэгвэл уг хууль батлагдсанаар  монгол контент, монгол соёлыг түлхүү сурталчлах боломж бүрдэнэ гэж үзэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж