ЕАБХАБ-ын гишүүн орнууд “Терроризмтой тэмцэх” сэдвээр Улаанбаатар хотноо чуулна

Хуучирсан мэдээ: 2019.06.11-нд нийтлэгдсэн

ЕАБХАБ-ын гишүүн орнууд “Терроризмтой тэмцэх” сэдвээр Улаанбаатар хотноо чуулна

“Терроризмд турхирч, хүчирхийлэл дагуулж буй экстремизм, радикалчлалаас урьдчилан сэргийлж тэмцэхэд (ТТХДЭРУСТ) бүх нийгмийг хандуулах” сэдэвт бүс нутгийн бага хурал Улаанбаатар хотод 2019 оны 6 дугаар сарын 20-ноос 21-ны өдрүүдэд болно.

Өндөр түвшинд болох бүс нутаг хоорондын тус бага хурлыг Монгол Улсын Гадаад харилцааны яам, Терроризмтой тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөл, ЕАБХАБ-ын Нарийн бичгийн дарга нарын газрын Үндэстэн дамнасан аюул заналхийлэлтэй тэмцэх газар, НҮБ-ын Терроризмтой тэмцэх алба, Тагнуулын ерөнхий газрууд хамтран зохион байгуулах юм.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга санаачлагаар гишүүн улс орнуудын  терроризмтой тэмцэх эрх бүхий байгууллагын тэргүүн нарын өндөр хэмжээний бага хурлыг анх санаачлан 2018 оны 6 дугаар сард Нью-Йорк хотод хуралдсан.

Анхны хурлаас терроризмын эрсдэлийг арилгах зайлшгүй шаардлага байгааг бүх нийтээр зөвшөөрч дараагийн хурал болох хүртлэх  2 жилийн хугацаанд бус нутаг бүр терроризмтой тэмцэх сэдвээр бага хурлууд зохион байгуулахыг чиглэл болгосон дагуу Монгол Улсын Терроризмтой Тэмцэх Ажиллагааг Зохицуулах Зөвлөлын санаачлагаар Монгол Улсад бүс нутгийн бага хурал хийх санаачлага гаргасны дагуу хурлыг зохион байгуулах болсон байна.

Бага хурлын зорилго бол үр нөлөөтэй, хүний эрхэд нийцсэн, жендерыг хангасан  ТТХДЭРУСТ бодлого боловсруулахад тулгарч байгаа өнөөгийн сорилт, сайн туршлагыг хэлэлцэх, тус бүс нутагт ЕАБХАБ-ын болон Азийн улс орнуудын хооронд яриа хэлцээ, хамтын ажиллагааг өрнүүлэх, цаашдын арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд оршино. Тухайлбал,бага хурал дараахи асуудлуудад анхаарлаа хандуулна. Үүнд:

  • ТТХДЭРУСТ бодлого баримтлахдаа соёл, шашин хоорондын яриа хэлцээний үүрэг уялдааг чухалчлах, бүс нутагт хуримтлуулсан сайн туршлага солилцох замаар нийгмийн нэгдэл нягтралыг бэхжүүлэх;
  • Залуучууд болон орон нутгийн байгууллагуудад ТТХДЭРУСТ талаар эрх мэдэл олгох, үр нөлөөтэй дорвитой үйл ажиллагаа бүс нутаг даяар хэрэгжүүлэх;
  • Үндэсний бодлого, стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэхдээ бүх нийгмийг татан оролцуулах арга хэрэглэх;
  • ТТХДЭРУСТ талаар үр нөлөөтэй бодлого, арга хэмжээ боловсруулж хэрэгжүүлэхэд нэн тэргүүнд анхаарах асуудлууд: Үндэсний, бүс нутгийн болон олон улсын байгууллага хооронд сайн туршлага солилцох.

Эх сурвалж: ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж