Нью-Йоркт тэнгэр баганадсан барилгын дээр нисдэг тэрэг осолджээ

Хуучирсан мэдээ: 2019.06.11-нд нийтлэгдсэн

Нью-Йоркт тэнгэр баганадсан барилгын дээр нисдэг тэрэг осолджээ

Нью-Йоркт тэнгэр баганадсан барилгын дээр нисдэг тэрэг осолджээ

АНУ-ын Нью-Йорк хотын Манхэттэн дүүргийн долдугаар өргөн чөлөөнд байрладаг 54 давхар “High Rise” оффисын барилгын дээвэр дээр нисдэг тэрэг осолдож нисгэгч нь амиа алджээ. Ослын улмаас барилгад чичирхийлэл мэдрэгдэн дээврийн хэсэг нь шатсан байна. Хөөрөөд дөнгөж 11 минут болсон нисдэг тэрэг техникийн саатал гарсны улмаас уг барилга дээр ослын буулт хийсэн боловч бүтэлгүйтжээ.

Осол гарах үед барилгын аваарын дохиолол дуугарч, тус барилга дотор байсан ажилчид төдийгүй эргэн тойронд нь явж байсан хүмүүс ч сэтгэл санаа нь ихэд түгшсэн байна.

Нью Йорк мужийн захирагч Эндрью Куомо "Есдүгээр сарын 11-ний хэрэг явдлаас үлдсэн айдас одоо ч  нью-йоркчуудад байдаг тул осол болсон тухай мэдээг сэтгэл түгшин хүлээж авсан" хэмээн хэлжээ. Урьдчилсан байдлаар уг нисдэг тэрэг нь хувийн компанийн өмч болохыг тогтоосон бөгөөд Нью-Йорк хотод нисдэг тэргээр хотыг харуулах үйлчилгээ түгээмэл байдаг ажээ.

Эх сурвалж:BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж