Хотын татварын хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Хуучирсан мэдээ: 2015.06.12-нд нийтлэгдсэн

Хотын татварын хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төслийг хэлэлцэж байнгын хорооноос гарсан нэлээд олон зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явууллаа.

-Д.Ганхуяг: Хуулийн төсөл замдаа саатсан учир хэрэгжих хугацааг ирэх долдугаар сараас биш 10 сараас хэрэгжүүлэх санал гаргасан. 

-С.Дэмбэрэл: Анх муу хууль орж ирсэн. Одоо дунд хууль болгон батлах гэж байна. өнөөдөр бид шинэ татвар гаргаж ирж  байна гэдэг утгаар нь эсэргүүцэж байсан. Заалт болгон дээр ярихаар Ч.Хүрэлбаатар  чиний амыг таглаад  байна л даа.  Энэ хууль батлагдлаа гэхэд 12 сарын 31-нээс  хэрэгжүүлэх хэрэгтэй.  Энэ хугацаанд бусад  татвартай холбоотой хуулиуд батлагдсаны дараа хэрэгжүүлж эхлэх уриалгыг  хүсч  байна.

-З.Энхболд: Нэг шил архинд 100 төгрөг. Энд татагнаж болохгүй. Би бол нормаль татвар гэж бодож байна.

Ингээд  хуулийн мөрдөх хугацааг 10 сараас  байх саналыг гишүүдийн олонх нь дэмжсэн юм. Байнгын хорооноос гарсан  саналуудаар санал  хураалт явуулж дуусаад хуулийн төслийг  эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд  шилжүүллээ. Харин одоо Галын аюулгүй байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж