НБА-н 4 удаагийн аварга Т.Паркер зодог тайллаа

Хуучирсан мэдээ: 2019.06.11-нд нийтлэгдсэн

НБА-н 4 удаагийн аварга Т.Паркер зодог тайллаа

НБА-н 4 удаагийн аварга Т.Паркер зодог тайллаа

Хойд Америкийн НБА-д нэрээ мөнхөлсөн Европын шилдэг тамирчдын нэг, Францын шигшээ баг болон Сан-Антонио Спөрс багийн тоглогч асан Т.Паркер их спортоо орхиж буйгаа албан ёсоор мэдэгдлээ.

2001 оны драфтын 1-р тойргийн 28-р Сан-Антонио Спөрс багтай нэгдэж 2018 он хүртэл 17 жил тоглохдоо 2008, 2005, 2007, 2014 онуудад НБА-н аваргын бөгжийг зүүж, 2007 оны финалын үнэ цэнэтэй тоглогч болж, 6 удаа бүх-одод тоглогч болж байсан шилдэг тоглогч юм. Тэрбээр Сан-Антонио Спөрс багт Т.Данкан болон М.Жинобли нарын хамтаар “их гурвал”-ыг бий болгож тогтмол плэй-оффт шалгарч, хамтдаа дөрвөнтөө НБА-н аварга болж байсан.

Өдгөө 37 настай Франц тоглогч НБА дэх карьерынхаа сүүлийн улирлыг Шарлотт Хорнетс багт өнгөрүүлсэн юм. Ийнхүү Сан-Антонио Спөрс багийн “их гурвал” бүгд пүүзээ хананд өлгөж байна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж