К.Дюрантын эргэн ирэлт, Голден Стэйт Уорриорс багийн ялалт

Хуучирсан мэдээ: 2019.06.11-нд нийтлэгдсэн

К.Дюрантын эргэн ирэлт, Голден Стэйт Уорриорс багийн ялалт

К.Дюрантын эргэн ирэлт, Голден Стэйт Уорриорс багийн ялалт

НБА-н финалын цуврал сонирхолтой, өрсөлдөөн дунд үргэлжилж байна. Өнөө өглөө хожигдох эрхгүй талбайд гарсан Голден Стэйт Уорриорс баг талбайн эздийг 106-105 харьцаатай хожиж цувралыг 3-2 болгон ойртууллаа. Аваргуудаас энэ өдөр К.Дюрант эргэн ирж тоглолтонд оролцсон бөгөөд талбай дээр 12 минут тоглохдоо 11 оноо авсан бол С.Көрри 31 оноо, К.Томпсон 26, Д.ГРийн 10 оноо авчээ. Тэгвэл сэлгээнээс Д.Казинс 14 оноо авч багтаа тус хүргэсэн байна.

Харин талбайн эзэн Торонто Рэпторс багаас К.Леонард 26 оноо, 12 самбар авч багаа тэргүүлсэн бол түүнд К.Лаури 18, М.Газол 17, П.Сиакам 12 оноогоор тус хүргэсэн. Сэлгээнээс С.Ибака 15, Ф.ВанВлийт 11 оноо авсан ч баг нь эцсийн мөчид 1 онооны зөрүүтэй хожигдлоо.

Финалын цувралын дараагийн тоглолт Голден Стэйт Уорриорс багийн талбайд баасан гарагийн өглөө болно. Цувралын 6 дахь тоглолтыг талбайдаа хийх Голден Стэйт Уорриорс багийн хувьд давуу байдлыг авчирч цувралыг тэнцүүлж ч болох юм.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж