Оросын зах зээлд зарагдаж буй хүүхдийн живхнүүдийг Чанарын алба шалгасан байна. Зах зээлд байгаа дотоодын болон гадаадын бүхий л төрлийн живхийг шалгасан бөгөөд бүгд чанарын хувьд сайн, хүүхдийн эрүүл мэнд, бие организмд халгүй гэж дүгнэсэн байна.
“Нийтдээ 29 төрлийн живхийг шинжээчид 49 үзүүлэлтээр шалгалаа. Хямд, үнэтэйгээс үл хамааран бүхий л живх чанарын шаардлага хангаж байна. Бүх живх хүнд металлын орцгүй, хүүхдийн биед харшил үүсгэхгүй, ариун цэврийн шаардлагыг хангасан байсан” хэмээн Чанарын албаны албан мэдээнд дурджээ. Хүүхдийн живх “амьсгалж” байх ёстой гэж хүмүүс үздэг нь буруу ойлголт гэж Чанарын алба анхааруулсан байна. “Амьсгалдаг буюу агаар нэвтрүүлдэг живх гэж байдаггүй” хэмээн уг мэдээнд онцолсон байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ