ОХУ-ын зэвсэгт хүчин 100 гаруй нисдэг тэрэг худалдан авна | News.MN

ОХУ-ын зэвсэгт хүчин 100 гаруй нисдэг тэрэг худалдан авна

ОХУ-ын зэвсэгт хүчин 100 гаруй нисдэг тэрэг худалдан авна

ОХУ-ын зэвсэгт хүчин 100 гаруй нисдэг тэрэг худалдан авна

ОХУ-ын Батлан хамгаалах яам /БХЯ/шинэ загварын 100 орчим нисдэг тэрэг авах захиалга өгсөн тухай мэдээллээ. 2027 он хүртэл МИ-28НМ загварын 98 нисдэг тэргийн захиалга өгчээ. “Ночной охотник” нэртэй МИ-28НМ нь орчин цагийн техникийн шаардлагад нийцүүлсэн шинэчилсэн загвар юм.

ОХУ-ын Засгийн газрын Батлан хамгаалах салбарын шинэчлэлийн 2018-2027 оны төлөвлөгөөний дагуу зэвсэгт хүчинд ихээхэн хэмжээний техникийн хангамж хийгдэж байгаагийн нэг нь энэ юм. Үнэ өндөр учраас БХЯ МИ-28НМ-аас татгалзсан гэсэн мэдээлэл өмнө нь цацагдаж байсан ч нисдэг тэргийг үйлдвэрлэгч “Вертолеты России” компанитай тохирч чадсан хэмээн БХЯ-ны дэд сайд Алексей Криворучко саяхан мэдэгдсэн.

"Ночной охотник" нь олон функцийг гүйцэтгэх чадвартай бөгөөд хуягласан техникийг нам түвшнээс устгах чадвартай, мөн цэргийн тагнуулын зорилгод ашиглах боломжтой юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2019-06-12 49.0.213.244

Тэрний оронд ажлын байр нэмэгдүүлж ядуурлыг бууруулсан нь дээр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж