ОХУ-ын Батлан хамгаалах яам /БХЯ/шинэ загварын 100 орчим нисдэг тэрэг авах захиалга өгсөн тухай мэдээллээ. 2027 он хүртэл МИ-28НМ загварын 98 нисдэг тэргийн захиалга өгчээ. “Ночной охотник” нэртэй МИ-28НМ нь орчин цагийн техникийн шаардлагад нийцүүлсэн шинэчилсэн загвар юм.
ОХУ-ын Засгийн газрын Батлан хамгаалах салбарын шинэчлэлийн 2018-2027 оны төлөвлөгөөний дагуу зэвсэгт хүчинд ихээхэн хэмжээний техникийн хангамж хийгдэж байгаагийн нэг нь энэ юм. Үнэ өндөр учраас БХЯ МИ-28НМ-аас татгалзсан гэсэн мэдээлэл өмнө нь цацагдаж байсан ч нисдэг тэргийг үйлдвэрлэгч “Вертолеты России” компанитай тохирч чадсан хэмээн БХЯ-ны дэд сайд Алексей Криворучко саяхан мэдэгдсэн.
"Ночной охотник" нь олон функцийг гүйцэтгэх чадвартай бөгөөд хуягласан техникийг нам түвшнээс устгах чадвартай, мөн цэргийн тагнуулын зорилгод ашиглах боломжтой юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ