ОХУ хүүхдийг хилээр нэвтрүүлэх журмаа өөрчлөв

Хуучирсан мэдээ: 2019.06.12-нд нийтлэгдсэн

ОХУ хүүхдийг хилээр нэвтрүүлэх журмаа өөрчлөв

ОХУ хүүхдийг хилээр нэвтрүүлэх журмаа өөрчлөв

ОХУ-ын Холбооны Аюулгүй байдлын албанаас мэдээлснээр 2019 оны зургадугаар сарын 12-ноос насанд хүрээгүй хүүхдийг улсын хилээр нэвтрүүлэх журамд өөрчлөлт орж байгаа ажээ.

Холбооны Аюулгүй байдлын албаны Олон нийттэй харилцах хэлтсийн мэдээнд өгүүлснээр насанд хүрээгүй хүүхдийг хилээр нэвтрүүлэх хүсэлтийг Холбооны Аюулгүй байдлын албанд өгдөг байсан бол шинэ журмаар харъяа нутаг дэвсгэрийн Дотоод хэргийн албаны Цагаачлалын асуудал хариуцсан хэлтэст хандах болж байна. Хэрвээ өргөдөл гаргагч гадаад оронд оршин сууж байгаа бол тухайн оронд байгаа ОХУ-ын ЭСЯ, эсвэл Консулын хэлтэст хандах юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж