УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Яг одоо зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт үргэлжилж байна.
-Ц.Баярсайхан: Давхар төлөлт гарах вий. Жишээ нь архи, тамхиар үйлчилдэг газрууд давхар татвар төлөх вий. Нөгөө талаас аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг цогцоор нь худалддаг. Гэтэл аялал жуулчлалын ашгийг бууруулах вий. Гадны жуулчдад яаж нөлөөлөх вэ?
-Д.Ганхуяг: Төрлийн хувьд давхцаж байгаа гэж хэлж болох байх. Гэхдээ татвар төлөгч нь иргэн, үйлчлүүлэгчид хамаарч байгаа. Нэг хувийн татвар бөөний үнэд хамаагүй, жижиглэн худалдаанд тавигдаж байгаа.
-Ч.Хүрэлбаатар: Эдийн засгийн хямралтай байхад татвар нэмэх нь буруу. Орлого өндөртэй хүн л согтууруулах ундаа, тамхи хэрэглэдэг юм биш. Энэ бол орлогоос авдаг худалдааны татвар. Энэ хэлбэр рүү шилжиж байгаа нь хамгийн том дарамт болно. Бид ухралт хийж байна. Ашигтай ажиллаж байгаа эсэхээс үл хамаарч авах татвар учраас аж ахуй нэгжид дарамт болно. Тиймээс Засгийн газар хуулийн төслөө татаж авах хэрэгтэй.
-З.Энхболд: Та дандаа эсрэг юм ярих юм. Хэрэв унавал бүр татварын хэмжээ 5 дахин нэмэгдэнэ. Буудалд буудаг, архи уудаг, тамхи татдаг гурван хүнээс л татвар авъя гээд байгаа шүү дээ.
-Ч.Хүрэлбаатар: УИХ-ын индэр дээрээс нийт хүн амд хандаж татвар нэмэхгүй гэж зарласан Ерөнхий сайдад хэлсэн амандаа хүрээч ээ гэж хэлмээр байна. Та хэлсэн амандаа хүрч, энэ татвараа зогсоож өгөөрэй.
-З.Энхболд: 9-р зүйлийг татаж ав гэлээ. Хэрэв энэ санал унавал 5 хувиар татвар авах болно. Та бүр их татвар авъя гээд байна. Ч.Хүрэлбаатар гишүүн үнэн нүүр царайгаа илчиллээ. Сангийн сайд байсан хүн хэзээ ч татвар бага байна гэдэггүй, нэмэхийг л боддог юм.
–Ч.Хүрэлбаатар: Асуулт асуухаасаа өмнө УИХ-ын даргад хүсэлт хэлье. Хүний хэлж байгааг битгий мушгиж бай.
-З.Энхболд: Хүсэлт хүлээж авахгүй. Асуултаа асуу.
-Ч.Хүрэлбаатар: Миний эрхэд их халдаж байна л даа. Ерөнхий сайд энэ хуулиа татаж авах хэрэгтэй.
Ийнхүү байнгын хорооноос гарсан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт үргэлжилж байна.
Албан татварын хуулийн төсөл |
Татвар ногдуулах зүйл |
| |
Татвараас чөлөөлөгдөх | Татварын хувь хэмжээ | ||
Нийслэл хотын албан татварын тухай хууль
| Бүх төрлийн согтууруулах ундааны жижиглэнгийн худалдаа |
| Байршил, хүн амын төвлөрлийг харгалзан үзэж 0-1.0 хувийн хязгаартай |
- Нийслэл хотын нутаг дэвсгэрт үзүүлсэн үйлчилгээ, заасан барааг худалдан авсан этгээдэд энэ хууль үйлчилнэ
- “Нийслэл хотын албан татвар суутгагч” гэж бараа борлуулсан, үйлчилгээ үзүүлсэн этгээдийг
- “Бараа” гэж жижиглэнгийн худалдаагаар борлуулсан бүх төрлийн согтууруулах ундаа, тамхийг
- Нийслэл хотын албан татвар суутгагчаас энэ хуульд заасан бараа, үйлчилгээг худалдан авч байгаа этгээд нь нийслэл хотын албан татвар төлөгч байна
- Энэ хуулийн 4.1.1-д заасан этгээдийг улсын бүртгэл, нийслэлийн нутгийн захиргааны болон бусад холбогдох бүртгэл мэдээллийн байгууллагын мэдээлэлд үндэслэн харъяалах татварын алба нь албан татвар суутгагчаар бүртгэнэ
- Татварын алба албан татвараар суутгагчийг бүртгэх, бүртгэлээс хасах, мэдээлэл хүлээн авах журмыг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална
- Татвар төлөгчийн худалдан авсан дараах бараанд нийслэл хотын албан татвар ногдуулна:
Бүх төрлийн согтууруулах ундаа
Бүх төрлийн тамхи
- Татвар төлөгчийн худалдан авсан дараах үйлчилгээнд нийслэл хотын албан татвар ногдуулна
Зочид буудлын үйлчилгээ
Амралтын газрын үйлчилгээ
Рестораны үйлчилгээ
Баарны үйлчилгээ
- Нийслэл хотын албан татварын хувь хэмжээг байршил, хүн амын төвлөрлийг харгалзан, 0-1.0 хувийн хязгаарт багтаан нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална
- Албан татвар суутгагч нь нийслэл хотын албан татварыг ногдуулахдаа борлуулсан бараа, үзүүлсэн үйлчилгээний үнийн дүнд бусад албан татвар, төлбөр, хураамжийг оруулан тооцохгүй
С.ОТГОН