The Notorious B.I.G. өөрийн гудамжтай боллоо

Хуучирсан мэдээ: 2019.06.11-нд нийтлэгдсэн

The Notorious B.I.G. өөрийн гудамжтай боллоо

The Notorious B.I.G. өөрийн гудамжтай боллоо

Бүх цаг үеийн хамгийн шилдэг репперүүдийн нэг реппер агсан The Notorious B.I.G.-ийн дурсгалд зориулан өсөж торнисон дүүргийнх нь гудамжийг түүний нэрээр нэрлэжээ. Тодруулбал Брүүклиний Клинтон хилл дүүрэгт Фултон гудамжны хэсгийг “Christopher ‘Notorious B.I.G.’ Wallace” хэмээн нэрлэх болсон байна. Тус гудамжийг ийнхүү нэрлэх ёслолын арга хэмжээнд түүний ээж, түүний найз нөхөд реппер Lil Cease, Lil’ Kim, Нью-Йорк хотын зөвлөлийн гишүүн Laurie Cumbo болон түүний шүтэн бишрэгчид иржээ. Өнгөрсөн 11 сард тус гудамжийг репперийн нэрээр нэрлэх хүсэлтийг Нью-Йорк хотын захирагч баталснаар өнөөдөр ийнхүү энэхүү гудамжийг “Christopher ‘Notorious B.I.G.’ Wallace” хэмээн нэрлэлээ.

Б.ЦОЛМОН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж