Дохиоллын систем суулгах үедээ өндрөөс унаж амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2019.06.11-нд нийтлэгдсэн

Дохиоллын систем суулгах үедээ өндрөөс унаж амиа алджээ

Дохиоллын систем суулгах үедээ өндрөөс унаж амиа алджээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “АПУ” ХХК-ийн автоматжуулсан агуулахад осол гарчээ. Тодруулбал, тус агуулах дотор ажиллаж байсан хүн өндрөөс унаж нас барсан” гэх мэдээллийг өчигдөр /2019.06.10/ 16.31 цагт цагдаагийн байгууллагад өгсөн байна.

Дуудлагын дагуу шалгахад “Таван богд” ХХК-д техникч ажилтай 22 настай эрэгтэй Х нь галын дохиоллын систем суулгах үедээ 31 метр өндөр таазны хэсгээс унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байжээ.

 Э.БУРАМ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж