Баянзүрх дүүрэгт байрлах "Мандала" хотхоны орон сууцны 13 давхраас 2019 оны дөрөвдүгээр сарын 9-10-нд шилжих шөнө 22 настай Ц гэх эмэгтэй унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Энэ хэрэгт холбогдуулан О.Боргилыг хамтран амьдарч байх хугацаандаа удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй гэж үзээд шүүхээс нэг сар цагдан хорих шийдвэр гарсан.
Харин О.Боргилын цагдан хорионы хугацаа өнгөрөгч долоо хоногт дуусч, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргаад байсныг түүний өмгөөлөгч эсэргүүцэн, ерөнхий шүүгчид гомдол гаргасан бөгөөд шүүгдэгчийн хүсэлтийг өнөөдөр /2019.06.11/ хэлэлцэж шийдвэрлэлээ. Өөрөөр хэлбэл, О.Боргилын өмгөөлөгчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсэн юм байна.
Э.АРИУН