“Хүү маань албан тушаалд яагаад очиж болохгүй гэж, мэргэжлийнх” | News.MN

“Хүү маань албан тушаалд яагаад очиж болохгүй гэж, мэргэжлийнх”

“Хүү маань албан тушаалд яагаад очиж болохгүй гэж, мэргэжлийнх”

“Хүү маань албан тушаалд яагаад очиж болохгүй гэж, мэргэжлийнх”

Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын хүү, хүргэн хоёр нь Бээжин, БНСУ-ын Элчин сайдын яаманд зөвлөхөөр томилогдсон мэдээллийн дагуу дараах тодруулгыг авлаа.


-Таны хүү Э.Одмөнх Бээжингийн элчин сайдын яаманд зөвлөх, Консулын хэлтсийн даргаар томилогдож, мөн хүргэн Хашбаатар нь БНСУ-ын Элчин сайдын яаманд зөвлөхөөр  томилогдсонд та ямар тайлбар хийх вэ?

-Намайг нөлөөлж хүү, хүргэнээ томилуулсан гэж байгаа хүмүүсээс очиж асуух хэрэгтэй. Угаасаа яамандаа ажлаа хийгээд явж байгаа хүмүүс. Манай хүргэн гэхэд аль дээр үед Хойд Солонгост хоёр ч удаа ажиллаад мэргэшсэн хүн байгаа. Явдаг журмаараа л явсан. Намайг сайд болохоос өмнө явсан.

-Таны хүүг тавдугаар сарын сүүлээр Сөүлд томилох тушаал гарсан байсан?

-Манай хүү мэргэжлийн хүн. Яамандаа 10 гаруй жил ажиллаж байгаа. Ер нь яагаад болохгүй гэж. Салбар яамандаа мэргэжлийн ажил хийж байгаа хүмүүс шүү дээ. Явдаг журмаараа л явсан. Намайг сайд болохоос өмнө явсан.

-Жирийн ардын  хүүхдэд орох  мөрөөдөл нь болсон консул, Элчин сайдын яаманд зөвхөн сайд, дарга нарын хүүхэд очдог ойлголт нийгэмд нэгэнт бий болчихлоо. Таны хүү, хүргэн хоёр ч гэсэн  мөн л ялгаагүй?

-Мэргэжлийнхээ шугамаар ажлаа хийж яваад л очсон. Томилсон хүмүүсээс нь ямар шалтгаанаар, яагаад томилсныг нь асуу.

-Та томилгоонд  нөлөөлсөн үү?

-Надад  нөлөөлсөн зүйл байхгүй.

-Яаманд танай хүү яг ямар ажил хийдэг байсан юм бэ?

-Газрын дэд захирлаар ажиллаж байсан. Манай хүүг та нар таних уу?

Сэтгүүлч: Үгүй

-Тэгвэл асуугаарай. Хэр зэрэг, ямар ажиллаж байсныг нь.

 

 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж