Доминик Стросс-Кан
Фото: Panoramic / Zumapress / Global Look
Олон улсын валютын сангийн тэргүүн асан (ОУВС) Доминик Стросс-Кан Францын шүүхийн хуралдаан дээр санхүүгийн хямралаас “дэлхийг аварсны” дараа хүчээ сэргээх үүднээс секс үдэшлэгт оролцож байсан гэж мэдэгдсэнийг Associated Press дамжуулав.
Зургадугаар сарын 12-ны баасан гаригт Лилль хотын шүүх биеэ үнэлэгч нартай зугаацаж байсандаа Стросс-Кан буруутай эсэхийн эцсийн шийдвэрийг гаргах ёстой. ОУВС-гийн дарга асны тодорхой мэдүүлэг байгаа ч гэсэн шүүх эд мөрийн баримтгүй хэмээн түүнийг гэм буруугүй гэж үзнэ хэмээн ажиглагчид хэлж байна.
Стросс-Кан секс үдэшлэг зохион байгуулсан хэрэгт бусад 12 хүний хамт буруутгагдаж байгаа юм. Мөрдөн байцаалт тогтоосноор дээрх цэнгээнд биеэ үнэлэгчид оролцдог байсныг Стросс-Кан мэдэж байсан аж. Секс үдэшлэгт оролцож байсан охидын тоо нь эрчүүдийнхээс ямагт их байж иржээ. Прокурор түүнийг энэ үйлдлийн зохион байгуулагч нарын нэг гэж яллаж байгаа.
Түүний өмгөөлөгч нар нь үдэшлэгт биеэ үнэлэгчид оролцож байсныг мэдээгүй, ийм арга хэмжээг зохион байгуулж байгаагүй гэж байгаа юм. Хэрэв буруутай нь тогтоогдвол Стросс-Кан 1,5 сая еврогийн торгууль төлөхөөс гадна 10 жил хүртэл хоригдох ял авч магадгүй.
2007 оны есдүгээр сарын 28-наас 2011 оны тавдугаар сарын 18 хүртэл Стросс-Кан ОУВС-г толгойлж ирсэн бөгөөд Нью-Йоркийн зочид буудлын үйлчлэгч эмэгтэй сангийн тэргүүн түүнийг хүчиндэх гэсэн хэмээн мэдэгдсэний дараа тэр албан тушаалаасаа огцорсон юм. Хожим тэр эмэгтэйн мэдүүлгийг цагдаагийнхан хэрэгсэхгүй болж, хэрэг нь унасан юм. Гэсэн ч тэр хоёр харилцан гомдол гаргасан байгаад 2012 онд тохиролцсон гэрээ байгуулснаар тэдний хэрэг цэглэгджээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР