Азийн ардын урлагийн их наадмын шилдэгийг 7000 еврогоор байлна

Хуучирсан мэдээ: 2019.06.11-нд нийтлэгдсэн

Азийн ардын урлагийн их наадмын шилдэгийг 7000 еврогоор байлна

Азийн ардын урлагийн их наадмын шилдэгийг 7000 еврогоор байлна

Азийн ардын урлагийн их наадам зургадугаар сарын 12-16-нд Улаанбаатар хотод болно.

Бүгд найрамдах Болгар улсад төвтэй Ардын урлагийн наадмуудын дэлхийн ассоциациас ардын урлагийн дэлхийн шилдгүүдийг шалгаруулах наадмын сүлжээ системийг дэлхий даяар нэвтрүүлж байгаа аж.

Наадамд БНХАУ, Япон, БНСУ, Энэтхэг, ОХУ зэрэг 12 улсын 200 гаруй оролцогч, Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 1500 гаруй ардын авьяастнууд оролцох ба Ардын урлагийн наадмуудын дэлхийн ассоциациас томилогдсон мэргэжлийн шүүгчид шүүх юм. Гранпри шагнал 4000 евро, дэд байр 2000 евро, гутгаар байр 1000 еврогийн шагналын сантай аж.

Уг наадмын урьдчилсан шалгаруулалт маргаашнаас  Ардын дуу, Ардын бүжиг, Язгуур урлагийн чуулга, Зан үйлийн чуулга гэсэн таван төрлөөр Соёлын төв өргөө, Улсын филармони, Хүүхэлдэйн театр, Хүүхдийн ордон, Улаанбаатар чуулгад болно. Харин хилийн чанадаас ирсэн оролцогчдын шалгаруулалт зургадугаар сарын 13-нд Соёлын төв өргөөнд болох юм.

Шалгарсан оролцогчдын нэгдсэн тоглолт, шагнал гардуулах ёслолын ажиллагаа  энэ сарын 15-нд 19:00 цагт Д.Сүхбаатарын талбайд болох ба үзэхийг хүссэн хүн болгонд нээлттэй гэдгийг дуулгая.

Азийн ардын урлагийн их наадмыг БСШУСЯ, Соёл урлагийн газар болон “Арт-Лар” ТББ хамран зохион байгуулж байна.

Б.Номинчимэг 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж