“Хот төлөвлөлт судалгааны институт” байгуулахыг дэмжлээ | News.MN

“Хот төлөвлөлт судалгааны институт” байгуулахыг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2019.06.11-нд нийтлэгдсэн

“Хот төлөвлөлт судалгааны институт” байгуулахыг дэмжлээ

“Хот төлөвлөлт судалгааны институт” байгуулахыг дэмжлээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн Соёлын элч ажиллуулах тухай, “Хот төлөвлөлт судалгааны институт” ОНӨТҮГ байгуулах талаар хэлэлцэв.

Хуралдаанаар “Хот төлөвлөлт судалгааны институт” ОНӨТҮГ байгуулах талаар хэлэлцсэн юм. Танилцуулгыг нийслэлийн “Зураг төслийн хүрээлэн” ОНӨҮГ-ын дарга Ч.Рэгзмаа хийсэн юм. “Зураг төслийн хүрээлэн” ОНӨҮГ нь анх 1964 онд “Барилга засвар шугам сүлжээний зураг төсвийн групп” гэсэн нэрээр байгуулагдаж түүнээс хойш 50 гаруй жил аж ахуйн тооцоон дээр үйл ажиллагаа явуулж өнөөдрийг хүрчээ. НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны 20 дугаар тогтоолоор “Нийслэлийн зураг төслийн хүрээлэн” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын зорилт, үйл ажиллагааны үндсэн чиглэл, бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулах замаар “Хот төлөвлөлт судалгааны институт байгуулах” талаар холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд төсөл боловсруулагдсан байна.

“Хот төлөвлөлт судалгааны институт” ОНӨААТҮГ болсноор хот байгуулалтын суурь судалгаа хийх зургаан дэд чиг үүрэг, Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах есөн дэд чиг үүрэгтэй болж өөрчлөгдөх аж.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Хот төлөвлөлтийг мэргэжлийн нарийн судалгаа тооцоотой хийдэг болох хэрэгтэй. Цаашид хот төлөвлөлтөд гарсан алдаа дутагдлыг ахиж давтагдахгүйгээр мэргэжлийн түвшинд судалгаа шинжилгээг хийдэг бие даасан байгууллага байгуулахыг зорьж байгаа” гэдгийг онцоллоо.

Зөвлөлийн гишүүд ОНӨТҮГ байгуулахыг дэмжсэнээр уг асуудлыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болов.

Нийслэлийн 152 хороонд Соёлын элч ажиллуулах талаар хэлэлцэв

“Нийслэлийн Соёлын элч” ажиллуулах журмын төслийн танилцуулгыг Нийслэлийн Соёл, урлагийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Э.Цэнд-Аюуш хийлээ. Журмын төсөлд туссанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн батламжилсан төлөөлөгч нь тухайн хорооны нутаг дэвсгэрт ажиллаж, амьдарч буй иргэд, хүүхэд залуучууд олон нийтэд чиглэсэн соён гэгээрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах сайн дурын ажилтан байх аж. Соёлын элчээр боловсрол, соёл урлаг, спорт, хүмүүнлэг, эрдэм шинжилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан ажлын туршлагатай, тухайн хороондоо нэр хүндтэй, олон нийтэд танигдаж хүлээн зөвшөөрөгдсөн иргэнийг сонгох юм байна. Нийслэлийн 152 хороонд соёлын элч ажиллуулснаар хүүхэд хөгжил, хамгаалал, залуучуудын төлөвшил,иргэдийн нийтийн соёлыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэн, журмын төсөлд нэмэлт өөрчлөлт оруулж, дараагийн хуралдаанаар шийдвэрлэхээр боллоо.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-06-11 202.9.45.72

Хот төлөвлөлтөө газар зохион байгуулалтайгаа нэгтгэж өгөхгүй бол хичнээн хот төлөвлөлт гэж орилоод яах вэ дээ ! Манай үе үеийн хотын дарга нар цаашлаад том дарга нар бүгд хот төлөвлөлт газар зохион байгуулалт хоёр салшгүй нэг зүйл гэдгийг мэдэхийн дээдээр мэддэг ! Гэвч яаж ашигтай байрлалд газар авчих вэ л гэж боддог учраас дэлхийн аль оронд газар зохион байгуулалт-хот төлөвлөлт хоёр цугтаа байдаг зүйлийг манайд салангид байлгаж ирсэн юм ! Хотын дарга Амарсайхан ч тэдний нэг бололтой !

Avatar

баяр 2019-06-11 122.201.23.122

МӨН Ч ОРОЙ СЭТГЭХ ЮМ ДАА. ГЭХДЭЭ БОЛЖ БАЙНАА АМЖИЛТ. ГЭХДЭЭ НААДХЫГ ЧИНЬ ЗОХИЦУУЛАХ ХУУЛЬГҮЙ БОЛ БАС ЯВДАГГҮЙ ЮМ Ш ДЭЭ. ТЭРИЙГ НЬ ХЭЗЭЭ БОДОЖ ОЛОХ ЮМ БОЛ. АХИАД 20 ЖИЛ БАЙХАА ДАА

Avatar

Зочин 2019-06-11 64.119.20.11

энэ бүтэц үүргийг гүйцэтгэж буй байгууллага байсаар байтал ийм давхардсан бүтэц огт хэрэггүй. Хороонд соёлын элч гэнэ үү хэн ч гэнэ ганц хүн юу хийх юм бэ?? ажлын арчаагүй ийм арга барилаасаа салаачээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж