Г.Ганхүү: Ийм төрлийн гудамж Монголд нээгдэх цаг нь болсон

Хуучирсан мэдээ: 2019.06.11-нд нийтлэгдсэн

Г.Ганхүү: Ийм төрлийн гудамж Монголд нээгдэх цаг нь болсон

Г.Ганхүү: Ийм төрлийн гудамж Монголд нээгдэх цаг нь болсон

Олон улсын алдартай томоохон WALKING STREET болон CLARKE QUAY зэрэг гудамжны загвар болох FOOD & ENTERTAINMENT STREET төсөл Мишээл төвд байгуулагдах гэж байгаатай холбоотой Шар айраг хамтлагийн ахлагч Г.Ганхүүтэй уулзаж ярилцлаа.

-Ярилцлагаа, таныг дэлхийн хэдэн улс орноор аялсан тухай эхлүүлье?

-Би газрын зураг тавьж байгаад тэмдэглэл хийж үзсэн л дээ. Гэтэл 117 орон байсан шүү. Яг үнэндээ би өөрөө ч итгээгүй. Би сая Колумб, Перу улсуудаар аялаад ирсэн. Эдгээр 117 улсуудаас Бутан хамгийн гайхалтай нь байсан. Үнэхээр сайхан гэгээлэг хүмүүстэй. Харин Словакт явж байхдаа машинаасаа бүх ачаагаа алдчихаж билээ. Энэ нь миний аяллын хамгийн сонин тохиол болсон доо. Миний хувьд залуустаа хоёр орноор очоод үзээсэй гэж зөвлөмөөр байдаг. Япон болон Энэтхэгт очих хэрэгтэй. Японд ёс зүй, цаг барих хичнээн чухал вэ гэдгийг мэдэх болно. Харин Энэтхэг юм уу Бангладешт очвол Монголд төрсөндөө баярлана гэдэгт итгэлтэй байна.

-Эдгээр улсаар аялж байхад тухайн улсыг илэрхийлэх жуулчид зорин ирдэг ГУДАМЖ байдаг байх, тэрхүү гудамжуудаар орж амждаг байсан уу?

-Улс бүхэн өөр өөрийн соёл, нийгмийн аж амьдралыг харуулсан олон төрлийн гудамжтай байдаг. Зарим улс жуулчдыг татах зорилгоор нэг ч биш нэлээд олон гудамжтай байдаг. Гудамж бүр нь өөрийн гэсэн онцлогтой байдаг гэхүүдээ. Жишээ нь: Бидний хамгийн сайн мэдэх NEW YORK хотын Wall Street гудамж эдийн засаг, санхүүгийн төвлөрсөн гудамж байдаг бол Лондон хотын Harley Street-д 3,000 гаруй эмч нар байдаг гудамж бас байна. Мөн New Orlean-д BOURBON нэртэй бүх төрлийн уух зүйлс худалдаалдаг гудамж байдаг бол Хонг-Конгийн Lan Kwai Wong гудамд 80 гаруй бар ресторан нэг гудамд төвлөрсөн байдаг. Мэдээж манайхны мэддэг Тайландын Walking street байна, цаашлаад Singapore-н Clarke Quay дэлхийд их алдартай жуулчид их очдог гудамжууд байгаа.

-Монголд анх удаа Мишээл Групп ХХК олон улсын түвшинд хүрэхүйц FOOD & ENTERTAINMENT STREET барьж байгаа талаар та сонссон уу?

-Сонсохоор барахгүй манайх тус гудамд IRISH концепцаар орж байгаа. Концепц гэж ярихаар зарим хүмүүс гайхаж магадгүй. Тус гудамж маань өөрөө маш сонирхол татсан бөгөөд 4 өөр төрлийн ресторан, 9 өөр төрлийн паб лоунж, кофе шоп орж байгаа юм билээ.

Тэдгээр болгон нь өөр өөрсдийн онцлогийг харуулсан байх учир гудамж нь их сонирхолтой бөгөөд олон сонголт нэг дор төвлөрөх юм. Манай Монголчууд аливаа юманд их уйдамтгай, нэг ирээд дахин очдоггүй тал бий. Гэтэл энэ төслийн үйл ажиллагаа болон дотор нь байрлах зохион байгуулалт зэргээс харахад хүн дахин дахин ирэх сонирхол татах зүйлс ихтэй байсан шүү.

Хятад, Солонгос, Европ, Япон ресторанууд дээр нэмээд Cocktail house, wine house, whiskey house, Sport pub, Cowboy pub, Irish pub, Coffee shop, Big Bowling зэрэг олон төв нэг гудамд төвлөрсөн байвал цаг хугацаа хэмнэхээс гадна жуулчдад Монголд ирээд үзэх харах зүйлтэй, Монголын урлаг соёл, шөнийн энтертайнмент тоглолтыг үзэх боломж мөн нэмэгдэнэ гэж харсан.

-Энэ гудамжны талаар таны бодол, төсөөлөл ямар байна?

-Хүмүүс хүүхдийн 100-д байсан шөнийн гудамжтай зүйрлэж магадгүй. Шөнийн гудамжийг олон оршин суугчидтай газар байгуулдаггүй. Иймээс хүүхдийн 100 –ийн оршин суугчдын зүгээс харахад хаагдах шийдвэр нь зөв байх.

Монголд одоо орчин үеийн олон улсын түвшний ийм гудамж байгуулагдах цаг нь ирсэн. Залуус гадагшаа их явж байна олон төрлийн гудамж үзсэн харсан байгаа. Монголын олон залуучууд ийм гудамж байгуулагдаасай гэж хүсэж байгаа байх. Мэдээж энэ төслийн өөр нэгэн зорилго нь нийслэлчүүдэд амралтын өдөр бүр гэр бүлээрээ Олон улсын хоолны наадам /food festival/-д оролцох боломжтой болно гэдэг нь нийгэмд хэрэгтэй зүйл гэж харж байгаа. Мөн залуучуудад соёлтой боловсон хооллох, жуулчдад аюулгүй орчинд хооллох боломжтой төв болох болов уу гэж харж байгаа.

Хамгийн том давуу тал нь өвлийн -35 градуст тус гудамж +5 градусын дулаантай байж үүдэндээ 440 хүний хувцасны локертой, мөн Жуулчдын аюулгүй байдлыг хангах харуул хамгаалалт, цагдаагийн нэгдсэн посттой байх нь өмнө Монголд байхгүй төв болж байгаа юм.

Гадныхан ярих байлгүйдээ Монголд Walking street, Clarke Quay гудамж байгуулагдсан байна лээ гэж.

-Ярилцлага өгсөнд баярлалаа

Мишээл FOOD & ENTERTAINMENT STREET төсөлд ресторан, пабаар оролцох сонирхолтой байгууллагыг сонгон шалгаруулж хамтран ажиллана.

“Мишээл групп” ХХК төслийн багтай холбогдох:

Утас: 9099-5533, 9905-6274, 8806-5991

Төслийн танилцуулга видео:

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж