2019 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Санхүүгийн мэдээллийн албаны дэргэдэх Хамтын ажиллагааны зөвлөлийн Хууль сахиулах ажлын хэсэг өргөжүүлсэн бүрэлдэхүүнээр хуралдлаа. Хуралдаанаар ажлын хэсгийн үйл ажиллагааг өргөжүүлэн идэвхжүүлэх, 2019 оны 9 дүгээр сард Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн хориг арга хэмжээ хэрэгжүүлэх байгууллага (ФАТФ)-ын хяналтын багт явуулах тайланд тусгах асуудлыг хэлэлцэх, АНУ-ын Сангийн яамны техник туслалцааны багийн зөвлөхийн зөвлөмжийг сонсох мөн мөнгө угаах гэмт хэргийг шалгахад төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж зэрэг асуудлыг авч хэлэлцэв.
Эх сурвалж: МОНГОЛ БАНК
Холбоотой мэдээ