Жеррард: Рожерс яагаад туслахуудаа халснаа тайлбарлах ёстой

Хуучирсан мэдээ: 2015.06.12-нд нийтлэгдсэн

Жеррард: Рожерс яагаад туслахуудаа халснаа тайлбарлах ёстой

Английн “Ливерпуль”-ийн ахлагч асан Стивен Жеррард багаас явсаных нь дараахан Брэндан Рожерс туслах дасгалжуулагчдаа өөрчилсөн явдлыг ойлгохгүй байгаагаа ний нуугүй ярьжээ. Колин Паско, Майк Марш нарыг халсан явдал нь Жеррардыг гайхшруулсаныг нуусангүй.

rogers

“Дасгалжуулагчдын албанд өөрчлөлт орсоныг мэдээд би их гайхсан. Яагаад ийм шийдвэр гаргаснаа Брэндан Рожерс хэвлэлийн бага хурал хийлгэж тайлбарлах хэрэгтэй гэж бодож байна. Миний хувьд энэ гэнэтийн зүйл байлаа. Клубын удирдлага болон Брэндан өөрчлөлт хийхээр шийдэж л дээ. Гэхдээ одоо тэдэнтэй хэн хамтран ажиллах нь сонин байна. Тэр багийг яаж хүчирхэг болгох гэж байгаа юм бэ?

Бид тэвчиж хүлээх ёстой бололтой. Брэндан дасгалжуулагчийнхаа албыг өөрчилсөнөөр шинэ санаагаар шинэчилье гэсэн юм болов уу. Гэвч миний бодлоор бол дасгалжуулагчийн албаныхныг бус багийнхаа л хүчийг нэмэх хэрэгтэй шиг. Багийг амжилтад хөтлөх хөлбөмбөгчдийг авах л энэ зуны гол ажил баймаар.

“Ливерпуль” ойрын хугацаанд Аваргуудын лигт өрсөлдөнө гэж найдья. Өнгөрсөн улирал бол тэр чигтээ сэтгэл гонсойлгосон үйл явдлаар дүүрэн байлаа. “Ливерпуль” одоо эхний дөрөвт гарч ирэх ёстой” гэж Жеррард өгүүлжээ.

Р.Гэгээ

Эх сурвалж: http://horom.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж