Монголд амьдардаг Казахстан иргэдийн 93 хувь саналаа өгчээ

Хуучирсан мэдээ: 2019.06.11-нд нийтлэгдсэн

Монголд амьдардаг Казахстан иргэдийн 93 хувь саналаа өгчээ

Монголд амьдардаг Казахстан иргэдийн 93 хувь саналаа өгчээ

Бүгд Найрамдах Казахстан улсад өнгөрсөн ням гаригт болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгийн талаар Монгол Улс дахь Казахстаны Элчин сайдын яамнаас өнөөдөр /2019.06.11/ мэдээлэл хийлээ.

Энэ удаагийн сонгуульд Монгол Улсад түр оршин суудаг Казахстан улсын сонгогчдын 93.1 хувь нь сонгуульд оролцож, саналаа өгсөн байна. Казахстан улсын Сонгуулийн төв комиссын албан ёсны эцсийн мэдээллээр одоогийн Ерөнхийлөгч бөгөөд Төрийн тэргүүний албан тушаалд нэр дэвшигч Касым-Жомарт Токаев 70.96 хувийн санал авчээ. Түүнтэй хамгийн ойр өрсөлдөгч Амиржан Косанов 16.23 хувийн санал авсан байна. Сонгогчдын  ирц 77.4 хувьтай байжээ.

К.Ж.Токаев Ерөнхийлөгчийн сонгуульд “Нур Отан” намаас нэр дэвшсэн бөгөөд тус намын дарга нь Казахстаны анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев юм.

Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев намтарыг хүргэж байна.

ТОКАЕВ Касым-Жомарт Кемелович

Төрсөн он, сар, өдөр: 1953 оны 5-р сарын 17

БОЛОВСРОЛ:

Москва хотын Олон улсын харилцааны дээд сургуулийг (1975 онд), ОХУ Гадаад хэргийн яамны Дипломат академийг (1992) тус тус төгссөн.

Түүхийн ухааны кандидат, бүтээлийн сэдэв нь: «Казахстаны гадаад бодлого дахь Ази-Номхон далайн орнууд» (1998). Улс төрийн ухааны доктор, бүтээлийн сэдэв нь: «Шинэ дэлхийн журам бүрэлдэх явц дахь Бүгд Найрамдах Казахстан Улсын гадаад бодлого». Казах, орос, англи, хятад, франц хэлүүдийг эзэмшсэн.

АЖЛЫН ТУРШЛАГА:

1975-1979 онд – ЗХУ Гадаад харилцааны яамны жижүүр референт, ЗХУ Сингапур дах ЭСЯ-нд жижүүр референт, референт

1979-1983 онд – ЗХУ Гадаад харилцааны яамны ахлах референт, атташе, гуравдугаар нарийн бичгийн дарга

1983-1984 онд – Бээжингийн хятад хэлний их сургуулийн дадлагажигч

1984-1985 онд – ЗХУ Гадаад харилцааны яамны гуравдугаар нарийн бичгийн дарга

1985-1991 онд – ЗХУ Хятад дахь ЭСЯ-ны хоердугаар, нэгдүгээр нарийн бичгийн дарга

1993-1994 онд – Бүгд Найрамдах Казахстан Улсын Гадаад хэргийн сайдын нэгдүгээр орлогч

1994-1999 онд – Бүгд Найрамдах Казахстан Улсын Гадаад хэргийн сайд

1999 онд – Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайдын орлогч

1999-2002 онд – БНКазУлсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч, Ерөнхий сайд.

2002-2003 онд – Бүгд Найрамдах Казахстан Улсын Төрийн нарийн бичгийн дарга – Гадаад хэргийн сайд

2003-2007 онд – Бүгд Найрамдах Казахстан Улсын Гадаад хэргийн сайд

2007-2011 онд – Бүгд Найрамдах Казахстан Улсын Парламент Сенатын гишүүн, дарга

2011-2013 онд – НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Женев хот дахь НҮБ-ын Европын салбарын тэргүүн

2013 оны 10-р сарын 16 өдөр – Бүгд Найрамдах Казахстан Улсын Парламент Сенатын даргаар сонгогдсон

2017 оны 9-р сарын 14 өдөр – Бүгд Найрамдах Казахстан Улсын Парламент Сенатын даргаар улиран сонгогдсон

2019 оны 3-р сарын 20 өдөр – БНКазУлсын Парламент Сенатын даргын хувьд Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалдаа орлоо.

2019 оны 6-р сарын 9 өдөр – БНКазУлсын Ерөнхийлөгчөөр сонгогдов.

ГЭР БҮЛ: нэг хүүтэй

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж