Рэй Одиерно
Фото: www.globallookpress.com / face to face / MediaPunch
“Исламын улс” террорист бүлэглэлийг бут ниргэхэд олон улсын эвсэлд 10 жил шаардлагатай хэмээн АНУ-ын хуурай замын цэргийн штабын дарга генерал Рэй Одиерно (Ray Odierno) CBS News-т ярилцлага өгөхдөө хэлжээ.
“Энэ бол гурав, тав эсвэл арван жилийн асуудал. Түүнийг нэг шөнийн дотор шийдэж болохгүй. АНУ ганцаараа ИУ-тай тэмцэж чадахгүй. Хэт даврагчидтай эхний ээлжид арабын орнууд нэн ялангуяа Ирак тэмцлээ идэвхжүүлэх ёстой. АНУ бол зөвхөн тусламж үзүүлж чадна. Багдад эх орныхоо төлөө тулалдах дайчдыг бэлтгэхэд анхаарах ёстой” хэмээн генерал хэлжээ.
ИУ-тай тэмцэхэд Вашингтон 2,7 тэрбум доллар зарцуулаад байгааг Пентагон өмнө нь мэдээлсэн юм. Өдөр бүр тэмцэлдээ ес орчим сая доллар зарцуулж байгааг Associated Press мэдээлжээ.
Зургадугаар сарын 10-нд Иракийн Анбар мужид 450 цэргийн сургагч илгээх асуудлыг ерөнхийлөгч Барак Обама дэмжсэн юм. Мөн тэрээр Иракийн цэрэг, курдын пешмергийн дайчид, омгийн сайн дурынханд шаардлагатай зэвсэг төхөөрөмж хүргэх ажиллагааг хурдасгах үүрэг өгчээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР