“Рапид Архитектур Констракшн” ХХК хохирогчийн ар гэрийг дарамталсан гэв

Хуучирсан мэдээ: 2019.06.11-нд нийтлэгдсэн

“Рапид Архитектур Констракшн” ХХК хохирогчийн ар гэрийг дарамталсан гэв

“Рапид Архитектур Констракшн” ХХК хохирогчийн ар гэрийг дарамталсан гэв

“Рапид Архитектур Констракшн” ХХК -ын барьж байгаа нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн 40 айлын орон сууцны барилгын таван давхарт ажиллаж байсан 28 настай Д.Хүрэлсүх өнгөрсөн тавдугаар сарын 19-нд унаж гэмтсэн хэрэг гарсан юм.

Түүний ар гэрийнхэн болон өмгөөлөгч нь өнөөдөр /2019.06.11/ энэ талаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.

Уг хэрэг болоод 20 гаруй хонож байхад цагдаагийн байгууллагаас нэг ч удаа мэдүүлэг аваагүй, хэрэг үүсгээгүй байгааг хохирогчийн өмгөөлөгч Ц.Монгол хэлэв.

Д.Хүрэлсүх нь тавдугаар сарын 21-нд Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд нурууны нугалмын яс бяцарсан, нугасны хальс 3 см задарсан, элэг өөрчлөлттэй, уушги устсан, бөөр няцарч, цус хурсан оноштой хагалгаанд орсон байна. Одоо биеийн байдал нь маш хүнд,  өтгөн гадагшилж байгааг мэдрэхгүй, төрөлхийн өрөөсөн бөөртэй тул ачааллаа дийлэхгүй, нэг хөл нь мэдээгүй, өдөр ирэх тусам биеийн байдал нь муудаж байна. Орон дээрээ ч гарч чадахгүй түрдэг тэргэн дээр сууж явж байна хэмээн хохирогчийн ээж Д.Долгор хоолой зангируулан ярьж байлаа.

Эмчилгээний зардлын 75 хувийг Нийгмийн даатгалаас төлсөн, үлдсэн 25 хувийг л  “Рапид Архитектур Констракшн” ХХК төлж байгаа аж.

Хохирогчийн аав С.Гончигдоржтой  “Рапид Архитектур Констракшн” ХХК-иас  нэр, албан тушаалаа хэлэлгүй хоёр хүн ирж уулзсан. Тэгэхдээ “Хэвлэл мэдээлэлд ямар нэг яриа өгөх, барилгаас хүн унасан тухай мэдээлэл өгөх юм бол, хүүгийн чинь эмчилгээний төлбөрийг төлөхгүй” гэж хэлсэн гэлээ.

Б. Номинчимэг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж