Нийслэлийн хүн амын нягтаршил, барилга байгууламж, бүтээн байгуулалттай холбоотойгоор жилээс жилд ногоон байгууламж устаж, үгүй болж буй. Гэхдээ сүүлийн жилүүдэд нийслэлийн ногоон байгууламжийг сайжруулах зорилгоор уулнаас болон урд хөршөөс мод бут, цэцэг авчирч цэцэрлэгт хүрээлэн, авто замын хажууд гээд тодорхой хэсгүүдэд тохижилт хийх болсон.
Тэгвэл уулнаас авчирч суулгаж байгаа, ургуулж, тарьж байгаа мод бут, ногоон байгууламж нь арчилгаа, хамгаалалтгүйгээс сүйдэх нь их болжээ. Тухайлбал, Яармагийн зам дагуух ногоон байгууламж аль хэдийнэ "үхжээ". 2016 онд АСЕМ-ын үеэр суулгасан модод нь төлжин, ургаж байхад өнгөрсөн жил тарьсан моднууд нь үхэж, дахин шинээр мод суулгахаас өөр аргагүй болжээ. Гэхдээ моднууд үхэх болсон шалтгаан нь иргэдийн буруутай үйл ажиллагаатай холбоотойг албаныхан хэлж байна. Энэ талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Ногоон байгууламжийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн, доктор Д.Сүхбатаас тодрууллаа.
–Яармагийн зам дагуу өнгөрсөн хавар тарьсан моддын зарим нь үхсэн байна. Стандарынх нь дагуу тарьж чадсангүй юу, эсвэл өөр зүйл нөлөөлөв үү?
–Шилмүүст мод шилжүүлэн суулгах ажил нь нарийн шинжлэх ухааны үндэслэлд суурилдаг. Хэрэв нэг л технологийн алдаа гаргавал мод ургахгүй учраас бүх технологиуд нарийн зөв хийгдэж байж мод бут ургана. Олон улсад нийтийн эзэмшлийн талбайд тарьсан нийт модны 80-85 хувь нь ургасан байхад хангалттай гэж үздэг. Уулнаас авчирсан мод хэзээ ч 100 хувь ургахгүй. Бид өнгөрсөн гурван жилийн хугацаанд 8000 гаруй мод тарьсны 97 гаруй хувийнх нь ургалт сайн байгаа.
Харин Яармагийн замын урд, хойно тус бүр өнгөрсөн оны намар 1070 мод тарьсан. Үүнээс 40 ширхэг модыг солих шаардлагатай байсан учраас буулгалсан. Одоо ургамлын эрчимтэй үе эхэлж байгаа учраас нэгэнт ургах боломжгүй моднуудыг авахаас өөр аргагүй.
Модны нөхөн тарилтыг хариуцаж байгаа компаниуд нь гурван жилийн арчилгаа хийх гэрээтэй учраас энэ хүрээнд нөхөн тарилтаа хийгээд явна. Одоо бид нийтийн эзэмшлийн талбайгаа 27 хувийг л арчилж байна. Цаана нь нэг хүнд ногдох цэцэрлэгжүүлэлтийг нэмэгдүүлж, олон улсын жишигт хүрэхийн тулд 5-6 дахин нэмэгдүүлэх шаардлага бий.
–Ой зүйчдийн хувьд ууланд ургасан нас бие гүйцсэн моддыг хөрсийг нь бэлдэж арчилгааг сайн хийгээгүй байж тарих нь буруу гэсэн байр суурийг илэрхийлдэг. Хэдийгээр мод тарьж байгаа нь зөв боловч тарихдаа арго техник нь дутуу дулимагаас болоод хөрсөндөө дасан зохицож чадахгүй байгаа нь мод үхэхэд хүргээд байгаа биш үү?
-Уулнаас мод авчирч суулгаснаас хойш гурван жилийн хугацаанд арчилгаа маш чухал. Энэ хугацаанд мод шингэрэх, хортон шавьжид идүүлэх, үхэх нь бий. Тиймээс тулгуур хийж, дусал залгаж, борддог. Гурван жилийн турш сайн арчлаад, ургуулсан моднууд бий. Энхтайваны өргөн чөлөө, Төрийн ордны гадна талбайд тарьсан моднууд хөрсөндөө дасан зохицсон учраас тулгуур моднуудыг нь авсан, одоо сайхан ургаж байна. Гурван жилийн хугацаанд аж ахуйн нэгж байгууллагууд тарилтаа хийгээд дууссан бол захирагчийн албанд хүлээлгэж өгөөд бид өмчид бүртгүүлж өгдөг.
–Манайхан хурдан ургадгаар нь навчит мод тарих юм. Хотын ногоон байгууламжид цэцгээрээ гоёдог модыг хэр хэмжээгээр тарьж байгаа вэ?
–Улаанбаатар хотод таригдаж байгаа нийт модны 95 хувь нь гоёлын мод бут. 2018 онд нийт 22 төрлийн 349 мянган ширхэг гоёлын мод бут тарьсан бол шилмүүст мод нийт 3717 ширхгийг тарьсан. Тэгэхээр нийт модны арван хувь нь шилмүүст мод гэсэн үг. Нийт модны 97-98 хувийг мод үржүүлгийн газраас, байгалийн ойгоос дөрвөн хувь, импортын моднууд нийт модны 0.4 хувийг эзэлж байна.
ИХЭНХ МОДОД МЕХАНИК ГЭМТЛЭЭР БУЮУ МАШИН МӨРГӨСНИЙ УЛМААС ХУГАРЧ, ҮХСЭН
-Ер нь зулзаган модыг нийслэлд тарьдаг юм уу? Жижиг мод арчлахад их хэмжээний хөрөнгө шаардлагатай учраас ихэвчлэн нас гүйцсэн мод тарьдаг гэж сонссон юм байна?
-Зулзаган мод нь байгалийн ойд яригддаг хэллэг. Ойд навчит мод 60, шилмүүст мод 120-оос дээш насалсан бол болц гүйцсэн гэж үздэг. Түүнээс доош настай моднуудыг зулзаган мод гэж нэрлэдэг. Хотын ногоон байгууламжид таригдах мод, бутны нэг, хоёр, гуравдугаар зэргийн стандарт гэж бий. Тухайлбал, нэгдүгээр зэргийн стандарт нь хоёр метрээс дээш өндөртэй мод, хоёрдугаар зэргийн стандарт 60 метр, гуравдугаар зэргийн стандарт нь 60-аас доош өндөртэй гэж заасан байгаа. Ойд байдаг зулзаган мод нь хотын ногоон байгууламжид ирэхээр том мод болчхож байгаа юм.
-Тасганы овоо дагуу байх моднууд шарлаад өнгөө алдсан байна. Уг нь өдийд өнгө засаж, ургах ёстой. Заримыг нь яагаад булгалчихсан юм бэ?
–Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх мод бут тарих нь Улаанбаатар хотын агаар хөрсний бохирдлыг бууруулах зорилготой. Мод бутыг хотын ногоон уушги гэж үздэг. Өөрөөр хэлбэл, агаарын бохирдол ихтэй үед сайжруулсан түлшийг хэрэглэх юм бол агаарын бохирдол 50 орчим хувиар буурна гэсэн мастер төлөвлөгөө бий. Харин үлдсэн 50 хувийн бохирдолтыг ногоон байгууламжаар байхгүй болгоно. Үүний тулд одоо байгаа бохирдолтын хэмжээнээс давсан шүүх хэмжээний том ногоон байгууламжийг бий болгох шаардлагатай гэсэн үг.
Өнөөдөр нийтийн эзэмшилд байгаа мод бутанд тос тоосонцрын хэмжээ хэт их байна. Мод, бут агаарын бохирдлыг шүүх, дуу чимээ багасгах, хүчилтөрөгч ялгаруулах үндсэн үүрэгтэй учраас моднууд тоос тоосонцрыг өөр дээрээ татсан хэрэг. Тасганы овоод 2017 оны намар 136 мод тарьсан. Эдгээрээс 30 модыг солих шаардлагатай болсон. Тэдгээрийн ихэнх нь механик гэмтлээр буюу машин мөргөсний улмаас хугарч, үхсэн.
2016-2018 онд таригдсан нийт 67 байршилд 8095 ширхэг мод ургаж байгаагаас механик гэмтлээр дөрвөн жилийн хугацаанд автомашины осол, хүний буруутай үйл ажиллагаанаас болж нийт 85 ширхэг шилмүүст мод гэмтсэн. Харин 2019 он гарснаас хойш 50 орчим удаагийн тохиолдол бүртгэгдэж 50 сая төгрөгийн хохирол учруулснаас 18 сая төгрөгийн хохирлыг буруутай этгээдүүдээр нөхөн төлүүлсэн.
Э.БУРАМ
Зочин 2019-06-12 175.38.211.239
ЯАНАА ИЙМ ХӨЛДҮҮ АЖЛАА Ч ОЛИГТОЙ МЭДЭХГҮЙ БАЙГАА ГАР БАЙНА ШДЭЭ
Май 2019-06-12 202.72.245.165
ш****г пидда
Зочин 2019-06-12 66.181.161.38
"Моднууд" ??? "Мод нар" гэж бичээгүй нь их юм даа!!
bodol 2019-06-12 202.131.231.11
jinhen eh oronch baiya gewel iim zuil bitgii hii, uuriiguu bolowsruul, Mongoldoo heregtei hun bol! tuunees bish hudlaa hii hooson has temdeg zuugeed orilood yawaad heregui. erdem bolowsroltoi hun iluu huchtei baidag um!!! yadaj joohnoor ehel hogoo b** haya, nus tseree b** nulim, busad humuusiin hiij buteeseniig hundel, dor doroo baga bagaar hiij chadah zuildee setgelee hand. bolowsroltoi huniig huligaich nar huurch chadadgui um shuu dee!!!
Зочин 2019-06-12 202.179.22.163
машинаар мөргөсөн гэж ард түмэнрүү бухдаг бна шдээ, уулын мод огтолж ой мод сүйтгэсэн, улсын мөнгө үрэн таран хийсэн гээд хариуцлага сайн тооцуулаа, улсыг хохиролгүй болгуул
зочин 2019-06-12 103.212.118.199
улин хуцаад байгаарай. Баахан хатсан бургас авчирч дундаас нь баахан мөнгө идчээд гэмгүй хүмүүс рүү буруугаа чихнэ гэнээ. багахан доромжлоорой, луйварчдаа.
сдө 2019-06-12 194.85.203.155
Женкогийн оркууд л тэгж мөргөж байгаа. Жирийн монголчууд тэгэхгүй
Зочин 2019-06-12 173.239.198.21
Khudlaa khutsakhgui shuu. Mungu olokh gesen Mergejliin bus ulsuusaar khiilgeheet yaj amidrakh um be.
jbdbq 2019-06-12 202.9.43.220
bas doktor genee 60 terbumiin n****
Хариуцлагыг нь мэдрүүл ! 2019-06-12 139.5.216.22
Мөргөсөн тэр иргэдээр нь 100% нугалуулаад төлүүл.
6 oroo 2019-06-12 49.0.213.244
Хэн мөргөснийг нь яаж мэдэх үү, мэргэч төлөгч үзмэрчээр үзүүлэх үү
Зочин 2019-06-12 150.129.142.186
бүүр ичихгүй худлаа бүлт бүлт авах юм даа
иргэн 2019-06-12 49.0.213.244
МАН-ын бүлт авалт
Энхээ 2019-06-12 66.181.161.79
Bitgii hudlaa s***. Baahan mongo ygaajihaad
Батболд 2019-06-12 64.119.22.98
Хүний үгэнд орж худалд ярьсан хүн хойд насандаа тамд очдог юм даа…
Зочин 2019-06-12 202.21.111.20
ийм баачканууд докторын дипломыг худалдаж авсанаас зайлахгүй. ичсэн болов уу бүлтэрч бх даа
Жаргал 2019-06-12 66.181.161.42
Баахан мод үхүүлчээд…Иргэд бидний нүдэн дээр илэрхий юмыг л худлаа тайлбарлаад байхийн. Ийм худалч болохоор нь бид Төр төлөөлж дээр суугаа авилгачдад итгэх аргагүй шүү дээ. Тэр олон модыг ташраар нь дайраад байхад уналгүй БОСООГООРОО ҮХДЭГ???
Зочин 2019-06-12 202.131.227.178
нисэхийн зам дагуу үндэсгүй модыг хайрган дээр суулгаж байгаа зураг байгаа шүү дээ. үндэсгүй модоо бруссээр түшүүлж байгаа бэлэн баримт замаар нэг байна.идсэн мөнгөө цайруулах арга. АТГ сайн шалгаад хариуцлагаа нэх. мөнгөө улсад төвлөрүүлж дорвитой ажилд зарцуул.
ойчид 2019-06-12 43.228.129.229
Монгол орны ойн шилмүүст модыг 20, навчит модыг 10 насны үелэлээр залуу, дунд, болц гүйцэж байгаа, болц гүйцсэн гэсэн насны 4 ангид хуваадаг юм даа. Тэрнээс биш 120 хүрээгүй л бол зулзган мод гэдэггүй юм. Ийм юм мэдэхгүй байж модны тухай ярихаа бол
зочин 2019-06-12 182.160.36.87
Өвөл 12-р сарын15 аас 2-р сарын 15 хооронд монголын хуурай хүйтэн салхинд суулгасан моднууд оройгоосоо эхлээд борц болон хатдаг .яг тэр үед нь хэд хэдэн удаа усаар шүршээд өгхөөр хатлгүй сайхан ургаад байдаг.
Зочин 2019-06-12 112.72.11.106
Нэг машин туушид нь шудраад явсан хэрэг үү эсвэл тийм олон авто осол болсон юмуу? Нѳгѳѳ хохирогч хутган дээр 8 удаа халтирдагтай л тѳстэй сонсогдоод байна.
Зочин 2019-06-12 202.9.42.169
Шилмүүст мод сүүдэртэй сэрүүн газар, модон дунд чийглэг орчинд ургадаг. Гэтэл Манай ацнууд шууд халцгай газар наранд шараад дуусгаж бн. Малнууд төрд гарах үнэхээр аймаар
Зочин 2019-06-12 202.131.236.170
Ингэж жил болгон 5-6 тэрбум төг-ийн мод тарьдаг гэж ханхалзахаа боливол яасан юм. Гацуур мод гээд өнгө үзэмжгүй саарал мод, ургаж байгаа үгүй нь мэдэгдэхгүй байна дөө.
монгол иргэн 2019-06-12 202.131.236.170
Гацуур мод гээд тарьсан байтал нэг үзэмж муутай саарал моднууд байх юм, ургаж байгаа үгүй нь мэдэгдэхгүй нэг л үзэмж муутай. Эсвэл хулхи гацуур гээч нь үү.
шинэ мэдээ 2019-06-12 64.119.21.156
3-4 хороололын эцсээс гэмтлийн уулзвар хүртэл 1000 гацуур тарьж байна энэ жил. ТАРИАД 20 ч хоноогүй. ИХЭНХ мод нь улаагаад эхэлжээ. УСЛАЛГҮЙ удаан хадгалсан эсвэл гэмтээсэн байх. ИХ олон мод улаасан байна. ХАРААРАЙ
Зочин 2019-06-12 66.181.170.162
Сайхан аашлаа даа ваахахахахаххахах.
Малчин 2019-06-12 202.21.127.160
Ингэж тархи угаахаа боливол яасан юм бэ, доктор гэхээр чамайг хүмүүс үнэн ярьж байна гэж бодоо юу, ичгэвтэр шүү