Automania Mongolia-д оролцох Maserati Quattroporte

Хуучирсан мэдээ: 2015.06.12-нд нийтлэгдсэн

Automania Mongolia-д оролцох Maserati Quattroporte

Спорт, тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч Италийн алдарт Maserati-гийн Quattroporte загвар нь захиалгаар Bose брэндийн спикерээр тоноглогдсон байдаг билээ.

Хэрвээ та анзаарсан бол зарим брэндийн спикерүүд зөвхөн басс дуугаралтыг түлхүү дуугаргаж бусад дуугаралтыг багаар сонсогдог. Тэр нь гоё сонсогддог ч тун удалгүй сонсож буй хүний чих, толгой өвддөг сул талтай байдаг.

Кино театрын спикерүүд 7.1 дуугаралттай байдаг бол Bose брэндийн ихэнх хөгжмүүд 5.1 дуугаралт буюу таны 5 талаас жинхэнэ амьд дуугаралтыг мэдрүүлдгийг хөгжим сонирхогчид өндрөөр үнэлдэг.

Audi, Buick, Cadillac, Chevrolet, Ferrari, Infiniti, Maybach, Mercedes-Benz, Porsche гэх мэт бусад олон олон дэлхийн шилдэг автомашин үйлдвэрлэгчид автомашинаа Bose-ийн хөгжмөөр тоноглосон байдаг нь Bose брэндийн амжилтын нэг илрэл юм.

Та бүхэн 6-р сарын 13ны өдөр Automania Mongolia фестивальд хүрэлцэн ирж Монгол улсад ганцхан байгаа Maserati Quattroporte болон бусад Монголын сор болсон автомашинуудыг үзэж сонирхоорой.

Bose Mongolia

www.facebook.com/BoseMongolia

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж