Ариун цэврийн өрөөтэй андууран онгоцны аврах гарцыг нээжээ

Хуучирсан мэдээ: 2019.06.11-нд нийтлэгдсэн

Ариун цэврийн өрөөтэй андууран онгоцны аврах гарцыг нээжээ

Ариун цэврийн өрөөтэй андууран онгоцны аврах гарцыг нээжээ

Их Британийн Манчестер хотоос Пакистаны нийслэл Исламабад руу өнгөрсөн баасан гаригт /2019.06.07/ ниссэн онгоц төлөвлөсөн цагаасаа найман цагаар оройтож нисчээ. Учир нь нэгэн эмэгтэй зорчигч онгоцны аврах гарцыг ариун цэврийн өрөөний хаалгатай андууран онгойлгосноос болж ийнхүү нислэг хойшилсон байна.

Ингээд нийт 400 зорчигчтой 702 дугаарын нислэг хариуцлагагүй зорчигчийн үйлдлээс болж саатсанд бусад зорчигчид ихэд бухимджээ. Аврах гарц гэнэт нээгдэх үед 40 орчим зорчигч онгоцноос бууж амжсан байна.

Гэхдээ Пакистан дахь нислэгийн удирдлагын төвөөс нислэгийн багийнхан хариуцлага алдсан учраас зорчигч аврах гарцыг ариун цэврийн өрөөтэй андуурсан гэж мэдэгдээд нийт зорчигчдоос хүлцэл өчсөн байна.

эх сурвалж:USATODAY

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж