Ж.Оджаргал, Г.Ганхүү нар Төв талбайд саатав

Хуучирсан мэдээ: 2019.06.11-нд нийтлэгдсэн

Ж.Оджаргал, Г.Ганхүү нар Төв талбайд саатав

Ж.Оджаргал, Г.Ганхүү нар Төв талбайд саатав

Монгол Улсад анх удаа багийн төрлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж, Д.Сүхбаатарын талбайд олон орны сагсан бөмбөгчид цугларлаа. Дэлхийн 40 орны 18 хүртлэх насны залуучууд өрсөлдөж, шилдгүүдээ тодруулахад Монголын баг ч хүчирхэг тоглолтуудыг үзүүлж, багийн төрлийн спорт хөгжиж байгааг харуулсан үйл явдал болсон юм. Баг тамирчдаа дэмжихээр олны танил эрхэмүүдээс Ж.Оджаргал, Г.Ганхүү, Г.Өсөхбаяр, Ц.Шаравжамц нарын алдартнууд Д.Сүхбаатарын талбайд цугларсан. Энэ удаагийн Монголын багийн бүрэлдэхүүнд Г.Өсөхбаярын аваргын хүү Пэрэнлэйжамц, сагсан бөмбөгийн анхны Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од гээд 18-ууд тоглосон нь тэмцээнийг үзэх үзэгчдийн тоог нэмж чадлаа. Мөн үүнийг дагаад бизнесмэн Ж.Оджаргал, аялагч, дуучин Г.Ганхүү нар ч сагсан бөмбөгийн хоббитойгоо харуулж, баг тамирчдаа дэмжсэн юм.

Монгол Улсад анх удаа болсон багийн ДАШТ-ий нээлтийн арга хэмжээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, амжилт хүсэж, Засгийн газраас дэмжин ажиллаж байгаагаа илэрхийлсэн. Төв талбайд долоон хоногийн турш сагсан бөмбөгийн ур чадварыг монголчуудад таниулсан 3х3 төрлийнхөн Олимпийн наадамд өрсөлдөх ойрхон байгааг харуулсан үйл явдал боллоо. Багийн ДАШТ анх удаа Монголд болсон нь цаашид олон том тэмцээнийг эх орондоо зохион байгуулах гарцыг нээлээ гэж мэргэжилтнүүд үнэлж эхэлжээ.

Ч.ШАРХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж